(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МЭДЭГДЭЛ

2026/10/22 0

МЭДЭГДЭЛ

Өнгөрсөн жилүүдэд Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Нээлттэй Нийгэм Форум болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас төсвийн зарлагын хэт өсөлтийг хязгаарлах, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийг бууруулах, төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хангах талаар удаа дараа санал, дүгнэлт, зөвлөмж гаргаж ирсэн. Гэвч эдгээрийг төсвийн бодлого шийдвэрт бодитоор тусгаж, хэрэгжилтийг хангах үр нөлөөтэй механизм бүрдээгүйгээс төсвийн зарлагыг хэт тэлэх алдаа давтагдсаар байна.

 

2024 оны наймдугаар сард уул уурхайн бүтээгдэхүүний орлого нэмэгдэж, төсвийн орлого төлөвлөснөөс гурван их наяд төгрөгөөр давсан үед төсөвт тодотгол хийж, зарлагыг нэмэгдүүлсэн. Гэвч удалгүй нүүрсний үнэ буурч, орлого тасалдахад зардлаа танах шаардлага үүсэж, төсвийн бодлого, эдийн засаг, нийгэмд хүндрэл учруулсан. Энэ бол түүхий эдийн үнийн түр зуурын өсөлтийг байнгын зарлагын эх үүсвэр мэт тооцохын эрсдэлийг харуулсан бодит сургамж болсон. Гэтэл 2027 оны төсвийн төсөлд орлогын эрсдэлийг хангалттай тооцохгүйгээр зарлагыг огцом тэлэх нь өмнөх алдаагаа дахин давтах эрсдэл бий болгож байна.

 

Сүүлийн жилүүдэд Засгийн газрууд төсвийн зарлагыг огцом нэмэгдүүлэхийг хэвийн үзэгдэл мэт ярьж, татвар төлөгчдийн төлсөн татварыг улс төрийн богино хугацааны ашиг сонирхолд нийцүүлэн зарцуулах хандлага газар авч байгаа нь төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг алдагдуулаад зогсохгүй хууль ёс, эрх тэгш байдал, шударга ёсны зарчим болон нийгэм, эдийн засгийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж байна.

 

МҮХАҮТ-аас төсвийн холбогдох хуулийн төслүүд болон төсвийн төлөвлөлтийн үзүүлэлтүүдэд үндэслэн үзэхэд, 2027 оны төсвийн төсөл нь төсвийн орлого тасалдах тохиолдолд зардлыг бууруулах боломжийг хязгаарлах, татварын дарамтыг нэмэгдүүлэх, улмаар төрийн эдийн засаг дахь оролцоог хэт нэмэгдүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бизнес эрхлэх орон зайг хумих эрсдэлтэй гэж үзэж байна. Тухайлбал, 2016 онд 9.5 их наяд төгрөг байсан улсын төсвийн зарлагыг 2027 онд 43.6 их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөсөн нь нэрлэсэн дүнгээр 4.6 дахин өсгөсөн мөн сонгуулийн мөчлөгтэй давхцан төсвийн зарлагыг огцом буюу 30–40 хувиар нэмэгдүүлсэн байна.

Иймд төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг алдагдуулж буй энэхүү гажуудлыг таслан зогсоож, хараат бус, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, зөвлөмжийг төсвийн шийдвэрт бодитоор тусгах, хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлэхийг Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт шаардаж байна.

Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ-аас дараах гурван чиглэлд бодит алхам хийхийг уриалж байна.

Нэгдүгээрт. Төсвийн төслийг бодит тооцоо, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн шинэчлэх. Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр тооцох, зарлагыг огцом тэлэх явдлыг таслан зогсоож, эдийн засгийн бодит нөхцөл, эрсдэлд нийцсэн төсвийн төлөвлөлт хэрэгжүүлэн, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн өсөлтийг хязгаарлах.

 

Хоёрдугаарт. Хараат бус дүгнэлт, зөвлөмжийг төсвийн шийдвэрт заавал тусгадаг хариуцлагын механизмыг бүрдүүлэх. Хараат бус, мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, зөвлөмжийг УИХ-ын Төсвийн байнгын хороогоор заавал хэлэлцүүлж, төсвийн шийдвэрт тусгасан эсэхийг ил тод тайлагнан, хэрэгжилтэд хяналт тавьж, биелүүлээгүй тохиолдолд хариуцлага тооцдог тогтолцоог бүрдүүлэх.

 

Гуравдугаарт.  Ухаалаг, цомхон, үр ашигтай төрийн тогтолцоог бүрдүүлэх. Төсвийн үр ашиггүй зардлыг танаж, төрийн эдийн засаг дахь хэт оролцоог хязгаарлан, ухаалаг, цомхон, үр ашигтай, хариуцлагатай төрийг төлөвшүүлэхийн зэрэгцээ татварын дарамтыг бууруулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бүтээмж, экспорт, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлогыг тууштай дэмжих.

 

Төсвийн сахилга бат бол зөвхөн санхүүгийн үзүүлэлт бус, эдийн засгийн итгэлцэл, хөрөнгө оруулалт, ажлын байр, иргэдийн амьжиргааг хамгаалах үндэс юм.

 

Монгол Улсын Их Хурал, Засгийн газар 2027 оны төсвийн төслийг өмнөх алдааг давтахгүйгээр бодитой шинэчилж, төсвийн сахилга бат, тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ хувийн хэвшилд түшиглэсэн, бүтээмжтэй, өрсөлдөх чадвартай эдийн засгийн хөгжлийг хангах дээрх шийдвэртэй алхмуудыг хэрэгжүүлэхийг шаардаж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

 


Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06