(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026/10/13 0

Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улсын бизнес эрхлэгчдийн худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн шинэ боломж нээх зорилготой Монгол–Сингапурын бизнес форум Сингапур Улсад зохион байгуулагдлаа.

Форумыг Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Элчин сайд Г.Уянга, Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Сингапур Улсын Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн сайд, Эрчим хүч, худалдаа, аж үйлдвэрийн сайд Фу Цэшян, Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар нарын мэндчилгээгээр нээв.

Мөн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Сингапурын Бизнесийн Холбооны дарга Марк Ли нар хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн харилцааг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцоллоо.

Форумын хүрээнд МҮХАҮТ болон Сингапурын Бизнесийн Холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хоёр орны бизнесийн харилцааг өргөжүүлэх, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Түүнчлэн Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Мета компанийн Өмнөд болон Төв Азийн бүсийн олон нийтийн бодлогын захирал Юэн Тинг Чай нар мөн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

Форумын гол сэдвүүдийн нэг нь Монгол Улс, Сингапур Улсын хооронд байгуулсан нүүрстөрөгчийн кредитийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр байлаа. Энэ хүрээнд нүүрстөрөгчийн зах зээлийн хөгжил, хэлэлцээрийн хэрэгжилт болон бизнесийн боломжийн талаар Сингапурын Эрчим хүч, худалдаа, аж үйлдвэрийн яамны Нүүрстөрөгчийн зах зээлийн хэлтсийн захирал Флора То, Үндэсний байгаль орчны агентлагийн Нүүрстөрөгчийн төлөвлөлтийн хэлтсийн туслах менежер Кит Нонис нар мэдээлэл өгч, мэргэжлийн санал зөвлөмжөө хуваалцлаа.

Мөн Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн, Монголын Ипотекийн Корпорацийн захирал Б.Гантулга нар ипотекийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын боломжийн талаар танилцуулж, санхүүжилтийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалт татах асуудлыг хөндлөө.

Форумын төгсгөлд хоёр орны бизнес эрхлэгчид салбарын чиглэлээр санал солилцож, худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг тодорхойлох, харилцан ашигтай түншлэл тогтоох зорилгоор бизнес хоорондын (B2B) уулзалт хийлээ.

Энэхүү форум нь Монгол, Сингапурын бизнесийн харилцааг бэхжүүлэх, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдэд шинэ түншлэл, хөрөнгө оруулалтын боломж бүрдүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
03
11 сар
МҮХАҮТ-ын 2025 Оны Шилдэг Энтрепренер, Мобиком корпораци ХХК-ийн ДАТА ТӨВ-ийн үйл ажиллагаатай танилцах аялалд урьж байна
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
05
11 сар
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ТАЛААР БАРИМТЛАХ ӨМЧЛӨЛИЙН БОДЛОГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
16
11 сар
УДИРДЛАГУУДАД ЗОРИУЛСАН НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН СУРГАЛТ
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“Тайпэйн олон улсын барилгын материалын үзэсгэлэн-2026” үзэсгэлэн
Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026/11/03
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
2026/10/30
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
2026/10/29
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
2026/10/29
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026/10/27
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/26
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12