(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ

2026/11/02 --> 2026/11/02

Монгол Улсын Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандарт, Хэмжил Зүйн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран 2015 оноос хойш Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж чанар, стандартаар тэргүүлэгч БАЙГУУЛЛАГА, БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГ шалгаруулан “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг олгодог билээ.

Энэхүү “Үндэсний чанарын шагнал” олгох шалгаруулалтын арга хэмжээг 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Шагналын ЗОРИЛГО НЬ: Хэрэглэгчдийг чанартай, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн, бүтээгдэхүүн үйлчилгээндээ холбогдох мэргэжлийн байгууллагаас олгосон тохирлыг илэрхийлэх гэрчилгээ, дүгнэлт, зөвшөөрлийг гаргуулсан ба үйл ажиллагаандаа чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын болон бусад удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж хэрэгжүүлсэн, компанийн нийгмийн хариуцлагатай аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулан олон нийтэд сурталчлан таниулах, алдаршуулах, тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Номинаци: ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА, ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН, ШИЛДЭГ ҮЙЛЧИЛГЭЭ гэсэн гурван төрлөөр шалгаруулж “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ” цом, батламж олгоно.

Материал хүлээн авч дуусах хугацаа: 2026 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Шалгаруулалтын материал хүлээн авах хаяг:

Стандарт, хэмжил зүйн газрын төв байр

Холбоо барих:  99096392, 98983705

Цахим шуудан: e.surenkhorol@masm.gov.mn  nyamkhand.b@masm.gov.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим – Гишүүнчлэл, салбар танхимын асуудал хариуцсан газар 305 тоот

Холбоо барих: 77277070(2), 88271717, 99024934

Цахим шуудан: event@mongolchamber.mn

Шалгуур үзүүлэлт татах: