(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ

2026/10/19 0

МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ

Монгол Улсын тээвэр, логистикийн салбарын тэргүүлэгчдийн нэг Монголтранс ХХК нь энэ онд үүсгэн байгуулагдсаныхаа 35 жилийн ойг тэмдэглэж байна.

Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, гадаад худалдааны харилцаа өргөжиж эхэлсэн 1991 онд Монголтранс компани тээвэр зуучлалын үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Түүнээс хойш үйлдвэрлэл, худалдаа, дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн тээвэр, логистикийн ажлыг гүйцэтгэн ажиллаж ирсэн билээ.

Тухайлбал, 1992 онд Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, 1993-1998 онд Буянт-Ухаа нисэх буудал, ДЦС-2, ДЦС-3, ДЦС-4-ийн өргөтгөл болон авто замын томоохон төслүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, материалын тээвэрлэлтийг зохион байгуулжээ.

Мөн 2000-2003 онд долоон аймгийн 51 суманд 120 дизель цахилгаан станц суурилуулах төслийн тээвэрлэлтийг гүйцэтгэж, цаашид Оюу Толгой болон уул уурхай, хүнс, цемент, сэргээгдэх эрчим хүчний салбарын төслүүдтэй хамтран ажилласан байна.

Эдгээр төсөл нь Монголтранс компанийн үйл ажиллагаа Монгол Улсын үйлдвэрлэл, дэд бүтэц, худалдааны салбарын хөгжилтэй зэрэгцэн өргөжиж ирснийг илтгэж байна.

Тээвэр, логистикийн цогц үйлчилгээ

Ачаа барааг аюулгүй, найдвартай, товлосон хугацаанд хүргэх нь тээвэр, логистикийн салбарын үндсэн шаардлагын нэг. Монголтранс ХХК нь энэ зарчмыг баримтлан олон улсын тээвэр зуучлал, гаалийн терминал, агуулах болон ачаа ачих, буулгах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.

Өнөөдөр тус компани 60 гаруй мэргэшсэн ажилтан, өөрийн төмөр замын салбар зам, техник, тоног төхөөрөмжид түшиглэн тээвэр, логистикийн цогц үйлчилгээ үзүүлдэг.

35 жилийн туршлага, цаашдын хөгжил

Олон улсын худалдаа, тээвэр, логистикийн салбарын хэрэгцээ, шаардлага өөрчлөгдөхийн хэрээр Монголтранс ХХК үйлчилгээний чанар, үйл ажиллагааны үр ашиг болон технологийн шинэчлэлд анхааран ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан туршлага, харилцагч болон түнш байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагаа нь компанийн цаашдын хөгжлийн суурь юм.

Монголтранс ХХК 35 жилийн ойгоо тохиолдуулан үе үеийн ажилтнууд, харилцагчид, хамтран ажиллагч байгууллагууддаа талархал илэрхийлж, цаашид тээвэр, логистикийн үйлчилгээгээ тогтвортой хөгжүүлэн, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно.

 

Тээвэр, логистикийн хэрэгцээ болон хамтын ажиллагааны боломжийн талаар бидэнтэй холбогдоорой.

Дэлгэрэнгүй: https://mongoltrans.mn/

 

МОНГОЛТРАНС ХХК

Өсөлтөд хөтөлсөн 35 жил.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
"Ур чадвар - Миний ирээдүй" мэргэжил, ур чадвар, хосмог сургалтын өдөрлөг зохион байгуулагдлаа
2026/11/09
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
2026/11/09
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
2026/11/09
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/11/06
"SWATI SPENTOSE" PVT.LTD КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
2026/11/06
Дэмжлэг хүсэх тухай
Дэмжлэг хүсэх тухай
2026/11/05
Мэдээ мэдээллийн 10 дугаар сарын тойм
Мэдээ мэдээллийн 10 дугаар сарын тойм
2026/11/05
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/11/05
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
2026/11/04
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026/11/03
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
2026/10/30
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
2026/10/29
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
БЕРЛИН, ХЕЛЬСИНКИ, МИНСК: МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ӨМНӨ НЭЭГДСЭН БОЛОМЖУУД
2026/10/29
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ, МОНГОЛЫН ПРОГРАММ ХАНГАМЖ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОЛБОО ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026/10/27
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
Интермат Парис 2027 барилга, дэд бүтцийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/26
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20