(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ БНТУ-ын Танхим, Биржүүдийн холбоо (TOBB)-той хөгжүүлж буй хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ

2022/06/18 0

БНТУ-ын Танхим, Биржүүдийн холбоо (TOBB)-той уулзалт хийлээ. Уулзалтад Монголын талаас, БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Монгол-Туркийн ХАҮТ-ын Монголын талын дарга С.Болдхэт, Туркийн талаас БНТУ-ын Танхим Биржүүдийн холбоо (TOBB)-ны Ерөнхийлөгч М.Рифат Хисарчиклиоглу, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Сарп Калкан, Европын холбоо болон Гадаад харилцааны газрын дарга Мустафа Байбуртлу, Олон улсын харилцааны газар, танхимуудын хоёр талт харилцааг хариуцсан мэргэжилтэн Басак Онур, Олон улсын харилцааны газар, Монгол Улсыг хариуцсан мэргэжилтэн Адем Кула нар байлцав.

Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлж, бизнесийг дэмжих уулзалт, арга хэмжээг энэ онд зохион байгуулах, цаашид хамтран ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцов.

Тухайлбал, ХАҮТ-ын тухай хуулийг шинэчлэх болон Танхимын бодлогын өмгөөлөл, нөлөөллийн чиг үүргийг нэмэгдүүлэхэд БНТУ-ын Танхим Биржүүдийн холбооны зүгээс бүх талаар дэмжлэг үзүүлж ажиллах боломжтойгоо илэрхийлсэн юм. Танхимын бүтцийг шинэчлэх, чадавхжуулах чиглэлээр тус холбоо 1980 оноос эхлэн олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн бөгөөд Бүгд Найрамдах Казахстан Улс, Узбекистан Улсын ХАҮТ-уудын хуулийг шинэчлэхэд туршлагаасаа хуваалцан, дэмжлэг үзүүлж ажилласан байна.

Танхимын мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчдийг чадавхжуулах хүрээнд БНТУ-ын Танхим Биржүүдийн холбооны дэргэдэх Их сургуультай хамтран ажиллах талаар ярилцлаа. МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академитай хамтран ажиллах, Монголын бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулах чиглэлээр цаашид холбогдон ажиллахаар тогтов.

Мөн хоёр орны худалдааны тэнцлийг хангах, Монголын талын экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хөдөө аж ахуй, арьс шир, тээвэр логистик (агаарын, газрын ачаа тээвэр)-ийн салбаруудад хамтарч ажиллах зэргээр худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх төлөвлөгөө гарган ажиллах юм.

"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд Төр-Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын түншлэлд тулгуурлан Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан багц асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд яригдаж буй дэд бүтэц, эрчим хүчний 94 төслийг тус улсын хөрөнгө оруулагчдад танилцуулах, 7 дугаар сард Анкара хотод дахин уулзалт зохион байгуулах, хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө гаргах, 9 дүгээр сард Улаанбаатар хотод Турк-Монголын бизнес форумыг зохион байгуулахаар тохиролцов.

БНТУ-ын Танхим Биржүүдийн Холбоо нь 1950 онд байгуулагдсан бөгөөд тус улсын хувийн хэвшлийг төлөөлж буй хамгийн дээд эрх бүхий хуулийн этгээд юм. Мөн бүс нутгийн худалдаа, аж үйлдвэр, далайн худалдаа, түүхий эдийн биржүүд бүхий танхимуудыг нэгтгэсэн байдаг бөгөөд нийт 1.5 сая гишүүнтэй аж.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06