(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Бизнес эрхлэгчдэд зориулсан “ковидын дараах бизнесийг эрчимжүүлэх менежментийн хөтөлбөр” сургалт эхэллээ

2022/05/31 0

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын “1000 СЕО, 1000 ХҮЧИРХЭГ КОМПАНИ” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын дэмжлэгтэйгээр бизнесийн бүх салбарын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Ковидын дараах бизнесийг эрчимжүүлэх” менежментийн хөтөлбөрийг "Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-тэй хамтран хэрэгжүүлж байна.

Уг хөтөлбөрийн эхний сургалт өнөөдөр МҮХАҮТ-д эхэлсэн бөгөөд сургалт 5 долоо хоногийн турш танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагдах юм. Хөтөлбөрийн эхний элсэлтэд 20 гаруй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч хамрагдаж байна.

Английн Small Business Charter-аар итгэмжлэгдсэн “London South Bank University” доктор М.Саранзаяагаар удирдуулан, туршлагатай менторууд болон МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Академи хамтран “Ковидын дараах бизнесийг эрчимжүүлэх менежментийн хөтөлбөр”-ийг боловсруулжээ.

Хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Өөртэйгөө ижил болон илүү түвшний манлайлагчдаас суралцах, хамтран ажиллах, бизнесээ өргөжүүлэх, салбар дахь танилын хүрээгээ тэлэх,
  • Өөрийн бодит бизнест тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд менторуудаас зөвлөгөө авах,
  • Менторууд болон Бизнес Академиудтай хамтран өөрийн бизнесийг өргөжүүлэх, нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргах,
  • Бизнесээ мэргэжлийн түвшинд удирдах ур чадварт суралцах давуу талтай.

Хөтөлбөрт хэн оролцох боломжтой вэ?

Бүх салбарын жижиг дунд бизнес эрхлэгчид, удирдагчид болон ахлах менежерүүд оролцох боломжтой бөгөөд дараах шаардлагыг хангасан байна.

  • Жижиг дунд үйлдвэрийн (ЖДҮ) үүсгэн байгуулагч, захирал эсвэл удирдлагын багийн гишүүн байх
  • Нэгээс доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх
  • Сургалтад бүрэн хамрагдах зорилготой байх

Сургалт явагдах хэлбэр:

  • Бизнесийн удирдагчдад тулгарч буй бодит нөхцөл байдалд сургалтаар заасан ойлголтуудыг хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс онлайн болон танхимын хичээлүүдийн зэрэгцээ кейс судлах семинар хичээлүүдийг хослуулан явуулна.
  • Сургалтын төгсгөлд та өөрийн бизнесээ удирдан чиглүүлж хөгжүүлэхэд тань бодитоор туслах “Бизнесийн өсөлтийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулсан байх болно.
  • Хөтөлбөрийн турш ментор тань таныг дэмжихээс гадна ижил түвшний удирдлагаас суралцах, тантай адил бусад бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоох боломжтой болно.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06