(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Бизнесийг дэмжихэд төрийн хяналт шалгалтын дарамтыг багасгаж, үр нөлөөг дээшлүүлэх талаар хэлэлцэв

2022/05/25 0

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Олон улсын санхүүгийн корпорацтай хамтран “Бизнесийг дэмжихэд төрийн хяналт шалгалтын дарамтыг багасгаж, үр нөлөөг дээшлүүлэх” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, МХЕГ-ын дарга Б.Баасандорж, ОУСК-ийн Төслийн менежер Д.Жигжидмаа, МХЕГ-ын холбогдох газар, хэлтсийн дарга нар, хүнсний үйлдвэрлэгч, худалдаа, үйлчилгээ, барилга, уул уурхайн салбарын болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын 70 гаруй төлөөлөл оролцов.

Бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг хэрхэн үр дүнтэй, дарамт багатай зохион байгуулах, төрийн хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарах асуудал, шийдлийн талаар оролцогч талууд харилцан санал солилцож, мэдээлэл авах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нээлтийн үеэр онцоллоо.

Мөн уулзалтын эхэнд МХЕГ-ын дарга Б.Баасандорж Мэргэжлийн хяналт шалгалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шинэтгэлийн талаар, ОУСК-ийн Төслийн менежер Д.Жигжидмаа Эрсдэлд суурилсан хяналт шалгалтын хэрэгжилт, үр дүн, цаашид анхаарах асуудалын талаар танилцуулсан юм.

Оролцогчдын зүгээс мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт, давхардал, хил гааль дээр үүсдэг асуудлын талаар саналаа илэрхийлж, тулгамдаж буй асуудлуудын талаар хөндөн ярилаа. Тухайлбал, Мэргэжлийн хяналтын байцаагч нарын ур чадварыг нэмэгдүүлж, мэргэшүүлэх, сэлгэн ажиллуулах, аж ахуйн нэгжүүд байгууллагын дотоод хяналтаа сайжруулах, экспортод шаардлагатай гэрчилгээг МХЕГ-аас авах үйл явцыг цахимжуулж, хугацааг богиносгох, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дүрэм журам стандартуудыг олон улсын стандартуудтай уялдуулан шинэчлэх, төрийн байгууллага хоорондын нэгдсэн уялдаа холбоог сайжруулах, хэрэглэгчдэд хандсан чанар, аюулгүй байдалтай холбоотой мэдээллээр олон нийтийг хангах зэрэг нийтлэг асуудлуудыг хувийн хэвшлийнхний зүгээс тавьж байлаа. Түүнчлэн стандарт, дүрэм журмуудыг өөрчилж, шинэчлэхэд мэргэжлийн холбоодын зүгээс хамтран ажиллаж боломжтойгоо илэрхийлэв.

МХЕГ-ын дарга Б.Баасандорж уулзалтыг дүгнэж хэлсэн үгэндээ “Монгол Улсад 220 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг, төрийн хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтаас гадна төрийн 16 байгууллага хууль тогтоомжийн хүрээнд явуулж байна. Энэ хоёр тал эцсийн дүндээ хүний төлөө л ажиллаж байгаа. Цаашид ч төрийн хяналт шалгалт байх ёстой. Гэхдээ төрийн хяналт шалгалт гээд дарамт учруулж, шахалт үзүүлж болохгүй, хүнд суртал гаргаж болохгүй. Түргэн шуурхай, зөв шалгалтыг явуулж, аж ахуйн нэгжүүдэд тусалдаг, зөвлөдөг, дэмждэг чиглэл рүү явна. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд зарим төрлийн хяналт шалгалтыг хувийн хэвшилтэйгээ хамтарч явуулдаг тогтолцоо руу хууль эрх зүйн орчны хүрээнд шилжинэ. Тухайлбал, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хамтран зохион байгуулах бүрэн боломжтой гэж харж байна. Манай салбарт болохгүй байгаа зүйлийн талаар баримт нотолгоотойгоор шүгэл үлээхийг хүсч байна. Цаашид хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сургалт, урьдчилан сэргийлэхтэй холбоотой асуудлаар МҮХАҮТ-тай хамтарч ажиллана” гэлээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06