Фото мэдээ: МҮХАҮТ-ын Оны Шилдэг Энтрепренер "ХААН БАНК"-тай танилцах аялал боллоо
МҮХАҮТ-ын “Оны Шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарсан компаниудын ажлын амжилт, туршлагыг бусад гишүүд, бизнес эрхлэгчдэд таниулан сурталчлах, цаашид гишүүд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Энтрепренерийн аян”-г 2005 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм.
ХААН БАНК цамхаг, банкны үйл ажиллагаатай танилцах аялалд 50 гаруй бизнес эрхлэгч хамрагдлаа. Мөн энэ үеэр Хаан банк тогтвортой хөгжлийн бодлогоо танилцуулав. Монголын банкны системд нөлөө бүхий ХААН банк энэ оны эхээр брэндийн шинэчлэл хийж, алсын хараа, эрхэм зорилгоо шинэчилсэн төдийгүй 2021 онд нийт 227.8 тэрбум төгрөгийг татварт төлж, дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Монгол Улсын төсвийн орлого бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажилласан билээ.