(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Бизнес ба эмэгтэйчүүд” зөвлөлдөх уулзалт боллоо

2022/05/24 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Бизнес ба эмэгтэйчүүд” зөвлөлдөх уулзалт боллоо. Тус уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, МҮХАҮТ хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, дэмжих чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн зүгээс хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулах, нэгдсэн мэдээллээр хангах, судалгааны нэгдсэн сан бий болгох, үйл ажиллагааны уялдаа, холбоог сайжруулах, цаашид хамтарч шийдвэрлэх асуудлуудыг тодорхойлох, хамтын ажиллагааны нэгдсэн платформыг бий болгох зорилгоор зохион байгуулсан юм.

Энэхүү уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүд оролцов.

МҮХАҮТ-ын дэргэд салбарын бизнес, эдийн засаг, хууль эрх зүйн орчинг сайжруулах, өмгөөлөх, нөлөөлөх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гишүүд хоорондын уялдаа холбоог сайжруулж мэдээ, мэдээллээр хангах зорилго бүхий 22 зөвлөл үйл ажиллагаагаа явуулж байгаагийн нэг нь “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд”-ийн зөвлөл юм. Тус зөвлөл нь 2006 оноос өдийг хүртэл бодит үр дүнд хүрсэн олон ажлуудыг санаачлан хийж байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин тодотгов.

Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийн талаарх статистик мэдээлэл болон цар тахлын дараах бизнесийн орчны талаар МҮХАҮТ-ын Эдийн засаг, судалгааны институтын дарга О.Түмэн-Амар танилцуулаа. Үндэсний статистикийн хорооны 2021 оны аж ахуйн нэгжийн тооллогын урьдчилсан дүнгээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 38 хувь нь эмэгтэй захиралтай байна. Харин жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгчдийн 60 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн гарц шийдлийг тодорхойлох уулзалтын үеэр бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, дэмжих чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, олон улсын байгууллагуудын зүгээс хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулж, харилцан мэдээлэл солилцсон юм. Мөн үйл ажиллагааны харилцан уялдаа холбоог сайжруулах, цаашид хамтарч шийдвэрлэх асуудлыг тодорхойлох талаар хэлэлцлээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06