Монгол-Хятадын барилгын салбарын цахим уулзалт боллоо
МҮХАҮТ, Бээжин хотын худалдааг дэмжих хороо, Бээжин хотын барилгын холбоо хамтран БНХАУ-ын барилгын материал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг Монголын барилгын салбарынханд танилцуулах цахим уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтыг нээж МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, БНХАУ-ын Бээжин хотын ОУХДХ-ны дэд дарга Ву Ланлан нар үг хэллээ.

БНХАУ-ын барилгын салбарын 7 компани, Монголын талаас 25 компанийн төлөөлөл уулазлтад оролцов. Хятадын компаниуд өөрийн үйл ажиллагааг видео, илтгэл хэлбэрээр танилцуулсны дараа аж ахуйн нэгжүүд сонирхож буй компанитайгаа В2В уулзалт хийлээ.
Энэ удаагийн уулзалтад БНХАУ-ын талаас усны хамгаалалт, бүх төрлийн шил, шал, барилгын заслын будаг, гэрийн тавилга, хаалга, цонх, ариун цэврийн өрөөний тоноглол үйлдвэрлэгч компаниуд оролцов.