(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Аж үйлдвэрийн төслүүдийн үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын явцтай танилцлаа

2022/05/12 0

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн шаардлагыг хангаж, зохих ёсоор бизнесийн зээл авч, зээлийг зориулалтаар нь ашиглан төсөл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж буй зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцлаа.

“Монполимент” ХХК-ийн Монцемент цогц үйлдвэрийн төсөл

Жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, орчин үеийн хуурай аргын цементийн үйлдвэрийг “Монполимет” ХХК болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны хамтарсан хөрөнгө оруулалтаар 2015 онд ашиглалтад оруулсан билээ. Хуурай арга ашигласнаар эрчим хүчийг 4.5 дахин бага ашигладаг байна. Мөн үйлдвэрийг дагасан дэд бүтцүүдийг бүрэн шийдэж, 10/6 кВ дэд станц, 53 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 3.5 км урт 3 салаа төмөр зам, 10 км урт ус хангамжийн нэгдсэн систем, ус цэвэршүүлэх байгууламж, ажилчдын орон сууцны хорооллыг тус тус ашиглалтад оруулжээ.

“Монцемент” үйлдвэр WHR технологийг 2016 онд Монголд нэвтрүүлсэн бөгөөд тус технологи нь байгаль орчинд ээлтэй, халуун хийнээс эрчим хүч үйлдвэрлэдэг. Энэхүү технологийг нэвтрүүлснээр азотын хий, хүлэмжийн хий ялгаруулахгүйгээс гадна эрчим хүчээ хангах боломжтой юм.

“Монцемент” үйлдвэр нь 2014 онд нийт хөрөнгө оруулалтынхаа 20 хувийг Хөгжлийн банкнаас авчээ. Тус үйлдвэр цементийн дотоодын зах зээлийн 35-40 хувийг өндөр чанарын цементээр хангаж, 2000 гаруй шууд болон шууд бус ажлын байрыг бий болгоод байна гэж Үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиун танилцууллаа. Хөгжлийн банкнаас тухайн үеийн ханшаар 126.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авснаас 2015 оноос хойш 24 удаагийн төлөлтөөр 143.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийсэн гэв.

“Бэрэн металл” ХХК-ийн “Эрдэнэтийн төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төсөл

Тус төсөл 2003 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд 2007 онд Монгол Улсад анх удаа төмрийн нойтон аргаар боловсруулах үйлдвэр, уурхай, 2009, 2011 онд төмрийн баяжмалыг шууд ангижруулах технологиор боловсруулах үйлдвэр тус тус ашиглалтад оржээ. “Эрдэнэтийн төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төслийн нэг дэд төсөл болох “Барилгын арматурын үйлдвэр” төслийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлснээр барилга байгууламжийн барилга угсралтын ажил, тоног төхөөрөмжийн худалдан авалт, угсралт, суурилуулалтын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд одоогийн байдлаар төслийн ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна.

Төсөл бүрэн хэрэгжсэнээр 1100 гаруй ажлын байр бий болж, уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингэсэн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, жилд ойролцоогоор 100 сая ам.доллартай тэнцэх валютын гарах урсгалыг хааж, арматурын дотоодын зах зээлийн 50 хүртэлх хувийг хангах боломж бүрдэх юм.

Ам.доллараар зээл авсан дээрх аж ахуйн нэгжүүдийн хувьд валютын ханшны өсөлтөөс үүдэн ихээхэн алдагдал хүлээж байгаа бөгөөд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин валютын ханшны өсөлтөөс аж ахуйн нэгжүүдэд учирсан алдагдлыг бууруулах талаар арга хэмжээ авах хүсэлтийг Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайдад уламжилсан гээд зохих журмын дагуу зээл авч, зориулалтаар нь зарцуулсан аж ахуйн нэгжүүдийн зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар харилцан ойлголцох, эргэж харах олон асуудал байгааг онцлов.

Дээрх төслүүдийн хүрээнд аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл нэмэгдэж, шинээр ажлын байр бий болж, импорт буурсан зэрэг бодит үр дүн гарсан билээ. Түүхий эдээ дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингээн эцсийн шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэх ийм төслүүд цаашид амжилттай хэрэгжсэнээр нийгэм, эдийн засагт эерэг нөлөөтэй төдийгүй дэд бүтэц, эрчим хүч, бүс нутгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт зэрэг олон салбарт эдийн засгийн өндөр нөлөө үзүүлэх ач холбогдолтой.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06