(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Авлигын эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенцын үнэлгээний уулзалтад оролцлоо

2022/04/29 0

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Авлигын эсрэг НҮБ-ын конвенцыг сахин биелүүлэх чиглэлээр дэлхийн улс орнуудад авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тэдгээрийн үр нөлөөг тодорхой хуваарийн дагуу үнэлж, холбогдох зөвлөмжийг хүргүүлэн ажилладаг бөгөөд энэхүү конвенцод нэгдэн орсон оролцогч улсын хувьд НҮБ-ын болон олон улсын шинжээчид Монгол Улсад үнэлгээ хийж, ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн оролцогч байгууллагын хувьд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Орлогч дарга Б.Намжилсүрэн, МОУА-ын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр нар тус Авлигын эсрэг конвенцын II бүлгийн 12 дугаар зүйлд заасан “Хувийн хэвшил”-д тулгамдаж буй авлигын асуудлаар 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн уулзалтад оролцож дараахь байр суурийг илэрхийллээ. Үүнд:

1. Монгол Улсад авлигын эсрэг эрх зүйн орчныг сайжруулах үйл явц тодорхой ахиц дэвшилтэй байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага хүлээх субьектээр нэмсэн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэг шинээр бий болсон зэргийг дурдаж болно.

2. Танхим нь аж ахуйн нэгж, байгууллагуудаас худалдаа, үйлдвэрлэл эрхлэхтэй холбогдсон нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийнхээ дагуу улсын хэмжээнд өргөн цар хүрээтэй “Бизнес итгэлийн индекс”, “Хүнд суртлын индекс” зэрэг судалгаа хийж, судалгааны дүнд үндэслэн бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр төрийн эрх бүхий байгууллагын бодлого, шийдвэрт саналаа хүргүүлж, дэмжлэг үзүүлж ажилладаг. Тухайлбал, 2021 оны Хүнд суртлын индекс судалгаагаар зөвшөөрлийн үйлчилгээ авах үйл явцын үнэлгээ нь төрийн үйлчилгээний дундаж үнэлгээнээс бүх үзүүлэлтээр хамгийн бага үнэлгээтэй байсан. Уг асуудлыг шийдвэрлүүлэх хүрээнд МҮХАҮТ нь одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг засч сайжруулахад санал санаачилга гаргаж, Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлд эхнээс нь гар бие оролцож ажиллаж байна.

3. Бизнесийн орчинд авлига бий болж буй нөхцөл байдлыг дүгнэвэл төрийн оролцоо хэдий их байна, авлига төдий чинээ байна. Эрүүл мэнд, хөрөнгийн зах зээл гэх мэт хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад зохицуулалт шаарддаг салбарууд байдаг боловч чөлөөт зах зээлийн чиг баримжаатай манай улсын хувьд төрийн оролцоогүй бизнесийн салбарыг нэрлэх боломжгүй нөхцөл байдалд байна. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, цар хүрээ, өсөлтийн үе шатны ялгаатай байдлыг харгалздаггүй, бодит амьдрал дээр хэрэгжих боломжгүй, оновчгүй хууль, эрх зүйн зохицуулалт, стандартууд мөрдөгдөж байна.

4. Хувийн хэвшлийнхэн ажиллаж байгаа зах зээлд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд оролцож байгаа нь тогтолцооны гажуудал. Үндэсний Аудитын Газраас төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн тоо бүртгэлийг гаргаж чадахгүй түвшинд хүрч байна. Ийм нөхцөлд эдийн засгийг жам ёсоор нь хөгжүүлэх хувийн хэвшлийн цэвэр өрсөлдөөн гарах боломжгүй бөгөөд төрөөс, авлигаас хамааралтай бизнесийн орчныг бүрдүүлсээр байна.

5. Авлигатай Тэмцэх Газрын хувьд Танхимын бизнесийн ёс зүй, комплайнсын чиглэлээр хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжиж, хамтарч ажилладагт талархалтай байдаг. Харин бизнес эрхлэгчдийг гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах нь нийгэмд боловсролын ялгаанаас хамааран шүүхээр гэм буруу нь тогтоодоогүй байхад гэм буруутай мэтээр ойлгох, нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж байгааг цаашид анхаарах шаардлагатайг онцоллоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06