(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Бизнесийн салбарт хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх нь" цахим хэлэлцүүлэг зохион байгуулагдаа

2022/04/29 0

МҮХАҮТ-аас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил (ГБХЗХГ)-ийн газартай хамтран “Бизнесийн салбарт хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх нь” сэдэвт цахим хэлэлцүүлгийг 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.  

Цахим хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Н.Өлзийхутаг болон НҮБ-ын Хүүхдийн сангийн хувийн хэвшил хариуцсан мэргэжилтэн С.Мойлтмаа, МҮХАҮТ-ын 21 аймгийн салбар танхимууд болон бизнес эрхлэгчдийн 70 гаруй төлөөлөл оролцов.  

Тус  уулзалтын үеэр ГБХЗХГ-ын Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэг “Хүүхдийн хөгжил хамгаалалд гэр бүл, байгууллага, олон нийтийн үүрэг оролцоо”, МҮХАҮТ-ын Төсөл хөтөлбөрийн газрын дарга С.Оюунзул “Бизнесийн салбарт хүүхдийн эрхэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг багасгах олон талт хамтын ажиллагаа”, НҮБ-ын Хүүхдийн сангийн хувийн хэвшил хариуцсан мэргэжилтэн С.Мойлтмаа “Хүүхдэд ээлтэй бизнес”, ТЭСО группийн ОНХА-ны  Маркетингийн ахлах менежер Э.Одончимэг хэрэгжүүлсэн “Сайн туршлага”-ын талаар тус тус танилцууллаа. 

Хүүхэд хамгааллын бодлого нь хүүхдэд учрах эрсдэл, хор нөлөөнөөс сэргийлж, хамгаалахын тулд байгууллага бүр анхаарал тавьж байгааг нотолсон баримт бичиг бөгөөд үүнд хүүхэд бүрт аюулгүй, эерэг орчин бүрдүүлэхийн тулд байгууллага, ажилтнууд, сайн дурын идэвхтнүүд болон бусад холбогдох хүмүүс юуг анхаарах ёстойг тусгасан байдаг. 
Ажил олгогчоос ажилчныхаа ажил дээрээ болон гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа тэнцвэртэй зохицуулж, хүүхдийнхээ хөгжил, байдалд ахиц дэвшил гаргах чадварт эерэг нөлөө үзүүлж буй арга хэмжээ болон зохицуулалтыг хийх зорилгоор Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, эцэг эхийн зөвлөл байгуулж  ажиллах нь чухал байна.
МҮХАҮТ-ын Спонсор гишүүн “Тэсо групп”-ийн хувьд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж “Ажилчдын хүүхдийн цэцэрлэг” байгуулсан нь судалгаагаар ажилчдынх нь сэтгэл ханамжийг 9%-иар нэмэгдүүлсэн талаар туршлагаасаа хуваалцсан ба манай томоохон аж ахуйн нэгжүүд байгууллага дээрээ хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлээд эхэлсэн талаар ярилцаж, бусад ААН-дэд үлгэр дуурайллыг үзүүлж байгаа нь сайшаалтай байна. 

НҮБ-ын Хүүхдийн сангийн хувийн хэвшил хариуцсан мэргэжилтэн С.Мойлтмаагийн илтгэлээс онцлоход ажил олгогчоос хангаж болох эх үүсвэрийг дараах байдлаар тодорхойлсон байна. 

Хугацаа:

  • Хүүхэд асрах чөлөө (ээж болон аав)
  • Ажлын уян хатан зохицуулалт
  • Хөхөө саах, эхийн сүүгээр хооллох завсарлага
  • Гэр бүлийн гэнэтийн гачигдал болон өвчний чөлөө

Үйлчилгээ:

  • Хүүхэд асрах үйлчилгээ
  • Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдийн хамгаалалт
  • Гэр бүлд чиглэсэн арга хэмжээ
  • Өндөр настны асаргаа
  • Мэдээллийн кампанит ажил

Санхүү:

  • Хүүхдийн мөнгө
  • Ажилчдын хүүхдүүдийн коллежийн тэтгэлэг эсвэл зээл
  • Гэр бүлийн багц даатгал
  • Ажилчдын гэнэтийн эрсдэлийн сан

МҮХАҮТ  нь салбар танхимууд болон нийт гишүүн байгууллагуудаараа дамжуулан байгууллага, компани тус бүрт “Хүүхэд хамгааллын бодлого”-ыг хэрэгжүүлэх зорилгоор ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН БАРИМТ БИЧИГ-ийг боловсруулж, батлуулах шатанд ирээд байна.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06