(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Монгол, Оросын бизнес форум Владивосток хотод зохион байгуулагдлаа

2022/04/27 0

МҮХАҮТ, ОХУ-ын Приморийн мужийн ХАҮТ-уудын холбоо хамтран “Худалдаа, ложистик: Орос-Монголын ажил хэргийн бизнес форум"-ыг 4 дүгээр сарын 27-нд ОХУ-ын Владивосток хотноо зохион байгууллаа.

Форумд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Приморийн хязгаарын Засгийн газрын дарга Вера Георгиевна Щербина, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Приморийн мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбооны ерөнхийлөгч Борис Владимирович Ступницкий болон хоёр улсын бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцов.

Элчин зөвлөх бөгөөд Худалдааны төлөөлөгч Д.Хасар Монгол, Приморскийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, Приморскийн хязгаарын Үйлдвэр, худалдааны дэд сайд С.В.Русских Приморскийн аж үйлдвэр, худалдаа, хамтын ажиллагааны боломжууд, Приморийн хязгаарын Хөрөнгө оруулалтын агентлагийн төслүүдийг дэмжих газрын дарга Е.В.Демиденко Приморскийн хязгаарын хөрөнгө оруулалтын боломж ба эдийн засгийн тусгай дэглэм, МҮХАҮТ-ын Ахлах мэргэжилтэн Д.Адъяасүрэн Хоёр улсын худалдаа, ложистикийн хөгжилд Худалдаа аж үйлдвэрийн танхимын үүрэг, Монгол Улсаас ОХУ-д суугаа Худалдааны төлөөлөгч С.Түвшинтөр Монголын аялал жуулчлалын боломж, Приморскийн хязгаарын аялал жуулчлалын агентлагийн дарга А.П.Крепский Приморскийн хязгаарын аялал жуулчлалын боломжийн талаар тус тус танилцуулсан юм.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "Приморийн муж нь эдийн засгийн хөгжил, аж үйлдвэржилт, дэд бүтцийн төлөвлөлт, хүнсний үйлдвэрлэлээрээ Алс дорнодын бүс нутагтаа тэргүүлж буй хөгжлийн сайн туршлагатай нутаг, тэр дундаа Владивосток хотын хувьд аялал жуулчлал, тээвэр логистик, чөлөөт бүсийн алтан хэлхээн дээр нийгэм, эдийн засгийн хөгжлийг цогцлоож буй хот. Энэ ч утгаар эдийн засгийн хөгжлийн туршлага судлах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх энэхүү уулзалтыг бид санаачлан зохион байгуулж байна" хэмээн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо. Мөн тэрээр МҮХАҮТ-ын зүгээс цаашид Приморийн ХАҮТ-тай бизнес эрхлэгчдийн хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, тулгамдаж буй тээвэр логистикийн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийлээд цаашид энэ форумыг жил бүр тогтмолжуулах, дараагийн хуралдааныг Монгол Улсад зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Форумын дараа тээвэр логистик, гадаад худалдаа, барилгын материал, ноолуур, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт зэрэг чиглэлүүдээр B2B уулзалтууд зохион байгуулагдлаа. ОХУ-ын талаас 100 гаруй, Монголын талаас уул уурхай, барилга, ноос ноолуур, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, аялал жуулчлал, тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгч нийт 15 компанийн 25 төлөөлөгч оролцож, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцов.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06