(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Ган хүдэр орд” компанийн үйл ажиллагаатай танилцлаа

2022/04/13 0

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Дархан-Уул аймагт ажиллав. Энэ үеэр “Ган хүдэр орд” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 2013 оноос үйлдвэрлэлээ өргөжүүлж, 2017 оноос шинэ бүтээгдэхүүн болох хорголжин төмөр үйлдвэрлэж эхэлсэн. Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан чиглэлийн нэг нь Аж үйлдвэрийн сэргэлт. Үүний хүрээнд 13 аж үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам онцолсон. Эдгээр төслүүдийн цөөнгүй хэсэг нь хүнд, хөнгөн аж үйлдвэрийн тулгуур Дархан-Сэлэнгийн бүс нутагт ирэх жилүүдэд шинээр хэрэгжихээр байгаа.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "Орон нутагт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл байна. Харамсалтай нь АМНАТ, Төмөр замын тээвэр логистикийн хүндрэлээс болж бүтээгдэхүүнээ зорилтот зах зээлд хүргэж чадахгүй, эндээс эдийн засгийн алдагдал хүлээж байна.

Алдааг залруулах, засах боломжийг аж ахуйн нэгжүүдэд олгох хэрэгтэй. Бүх аж ахуйн нэгж, үйлдвэрүүд асуудалтай мэт ойлголт нийгэм рүү шууд өгч болохгүй. Нэг асуудлыг нийтэд нь хамаатуулах зохимжгүй. Ийм хандлагаар хууль, хяналтын байгууллага ажиллах нь бас өөрөө учир дутагдалтай.

Аж үйлдвэрийн шинэ сэргэлтийн талаар өнөөдөр бид ярьж байна. Үйлдвэрлэл явуулж байгаа үйлдвэрээ хэрхэн зөв зохистой, илүү үр ашигтай ажиллах боломжоор хангах уу, тэд мөн өөрсдөөс хамаарах алдаагаа засахад хугацаа өгөх, сайн хөрөнгө оруулалт татах орчныг бүрдүүлэх нь юу юунаас илүү чухал.

Өнөөдөр үүссэн нөхцөл байдлыг нь судлаад, зөв бодлогын дэмжлэг үзүүлэхгүй бол хүндрэлтэй энэ байдал цаашид улам цар хүрээгээ тэлж болзошгүй байна. Уул уурхайн боловсруулах үйлдвэр орон нутагт үйл ажиллагаа явуулна гэдэг олон талын ач холбогдолтой. Нийгэм, эдийн засгийн үр ашиг, эерэг нөлөө нь шууд мэдрэгдэж байдаг. Энэ үйлдвэрт гэхэд 300 гаруй хүн ажиллаж байна.

Ажлын байр, ханган нийлүүлэлт, худалдаа, үйлчилгээ, тээвэр гээд нэмүү өртөг шингэсэн болгон дотоодод үлдэж байна.

Аж үйлдвэрийн сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг үр дүнд хүргэхэд нэмүү өртгийг орон нутагт бий болгож ирсэн үйлдвэрүүдээ бодиттой дэмжих нь нэн тэргүүний асуудал. Дараа нь шинээр бий болгох хөрөнгө оруулалтад анхаарах хэрэгтэй” гэв.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06