(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулав

2022/01/07 0

Сангийн яамнаас Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулж буйтай холбогдуулан уг хуулийн төслийг хувийн хэвшлийн байгууллагуудад танилцуулж, санал авах хэлэлцүүлгийг Сангийн яам, МҮХАҮТ хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Сангийн сайд Б.Жавхлан болон ажлын хэсгийн гишүүд оролцож, танилцуулга хийн, оролцогчдын асуултад хариулав. Сангийн сайд Б.Жавхлан хэлсэн үгэндээ: “Одоогийн хэрэгжиж буй Концессийн тухай хуулийн зохицуулалт нь хязгаарлагдмал, хэрэгжихэд хүндрэлтэй байгаагаас хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлага бий болсон. Олон улсын түвшинд Төр, хувийн хэвшлийн түншлэл нь маш өндөр хөгжсөн байдаг. Иймд Сангийн яам Төр хувийн хэвшлийн тухай хууль дээр хоёр жил гаруй хугацаанд ажиллаж, хуулийн төслийг боловсруулахдаа НҮБ-ын гишүүн орнуудын дагаж мөрддөг ТХХТ-ийн загвар хуулийг үндэслэн боловсруулсан" гэдгийг онцлов.

Мөн тэрээр ТХХТ-ийн хуулийн хүрээнд төрөөс үзүүлдэг үйлчилгээ, дэд бүтцийн томоохон төслүүдийг ТХХТ-ээр хэрэгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж бүрдэнэ гэж харж байна гэв. Хууль хэрэгжиж эхэлснээр төр төслөө захиалах, хувийн хэвшил төслөө өөрөө санаачлах боломж бүрдэх аж.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эдийн засгийг сэргээх томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд урьдчилсан тооцоогоор 80 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаа ба ТХХТ-ийн гэрээгээр эсхүл гаднын хөрөнгө оруулалтаар төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болох юм.

ТХХТ-ийн хуулийн онцлог нь барих-шилжүүлэх төрлийг төслөөс хасч байгаа. ТХХТ-ийн гэрээ нь ашиглалтын зардлыг хариуцахдаа Засгийн газраас, хэрэглэгчээс, холимог гэсэн төрөлтэй байх бөгөөд дан ганц дэд бүтцийн салбар төдийгүй боловсрол, сургуулийн үйлчилгээг гүйцэтгэх боломжийг олгоно.

Хэлэлцүүлэгт оролцсон бизнес эрхлэгчдийн зүгээс тус хуулийн төслийг талархаж хүлээн байгаагаа илэрхийлж байсны дээр ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, анхаарах шаардлагатай асуудлуудын талаар саналаа хэллээ.

Бизнес эрхлэгчдийн зүгээс хуулийн төсөлтэй холбоотой саналаа ажлын хэсэгт хүргүүлэх боломжтой.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06