(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

WIPO ALERT ПЛАТФОРМ: ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ЗӨРЧЛИЙГ БУУРУУЛАХ ОЛОН УЛСЫН МЕХАНИЗМ

2026/04/14 0

WIPO ALERT нь зохиогчийн эрхийг зөрчсөн вэбсайтуудын эдийн засгийн урсгалыг таслах замаар дижитал орчин дахь хууль бус контентыг бууруулах олон улсын чухал хэрэгсэл юм.World Intellectual Property Organization (WIPO)-оос хэрэгжүүлдэг WIPO ALERT платформ нь зохиогчийн эрхийг зөрчсөн вэбсайт, онлайн платформуудын мэдээллийг гишүүн орнуудын албан ёсны байгууллагуудаар дамжуулан баталгаажуулж нэгтгэдэг олон улсын мэдээллийн платформ юм.

WIPO ALERT нь дараах зарчмаар ажилладаг:

  1. Улс орон дотооддоо зөрчилтэй сайтыг тогтооно
  2. Эрх бүхий байгууллага мэдээллийг баталгаажуулна
  3. WIPO системд стандарт форматтайгаар илгээнэ
  4. WIPO ALERT платформ дээр нийтлэгдэнэ
  5. Дэлхийн зар сурталчилгааны сүлжээ, платформууд ашиглана

Тус системийн үндсэн зорилго нь зохиогчийн эрхийг зөрчсөн гэж улс орнуудын эрх бүхий байгууллагаас баталгаажсан вэбсайтуудын мэдээллийг төвлөрүүлж, олон улсын нэгдсэн мэдээллийн санд нэгтгэн түгээхэд оршино. Энэхүү мэдээллийг зар сурталчилгааны агентлаг, медиа платформ болон дижитал маркетингийн байгууллагууд өөрсдийн бодлого, эрсдэлийн үнэлгээний хүрээнд ашиглах боломжтой бөгөөд ингэснээр тухайн зөрчилтэй вэбсайтуудад зар сурталчилгаа байршуулахгүй байх нөхцөл бүрдэж, орлогын урсгал аажмаар буурахад нөлөөлдөг. Ийнхүү хууль бус контентын санхүүгийн тогтолцоог сулруулснаар зохиогчийн эрхийн зөрчлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулдаг.

WIPO (ДОӨБ) нь өөрөө зөрчил тогтоодог байгууллага биш бөгөөд зөвхөн улс орнуудын эрх бүхий байгууллагуудаас ирсэн баталгаажсан мэдээллийг нэгтгэн олон улсын түвшинд түгээдэг.

Монгол Улс тус системд нэгдсэн тохиолдолд дараах эерэг үр дүн гарах боломжтой:

  • Монголын зохиогчийн эрх зөрчсөн вэбсайтууд олон улсын зар сурталчилгааны сүлжээнээс хасагдаж, “хар жагсаалт”-д орох нөхцөл бүрдэнэ
  • Хууль бус контентын санхүүгийн урсгал буурч, тэдгээрийн үйл ажиллагаа хумигдана
  • Монголын уран бүтээлч, зохиогчдын эрх ашгийг олон улсын түвшинд хамгаалах боломж нэмэгдэнэ
  • Дижитал контентын зах зээл илүү ил тод, зохицуулалттай болох нөхцөл бүрдэнэ
  • Оюуны өмчийн чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа өргөжинө

Монгол Улсад дотоодын зохицуулалт, вэбсайт хаах арга хэмжээ хэрэгжиж байгаа хэдий ч WIPO ALERT-д нэгдэх нь зөвхөн дотоод хяналтаар хязгаарлагдахгүй, олон улсын орлогын урсгалыг хянах давхар хамгаалалтын механизм бий болгох ач холбогдолтой юм.

WIPO ALERT системийг хэрэгжүүлж буй зарим улс орны үйл ажиллагааны журам.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/03
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
КАРЕК-ИЙН ТАНХИМУУДЫН ХОЛБООНЫ АНХДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ, МҮХАҮТ 2026 ОНД ДАРГАЛНА
2026/10/01
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ОКСФОРДЫН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ТҮВШНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
2026/09/30
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
МОНГОЛ, ИНДОНЕЗИЙН БИЗНЕСИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
2026/09/29