(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“МОНГОЛ–ЧЕХИЙН БИЗНЕС УУЛЗАЛТ, АЯЛАЛ” АРГА ХЭМЖЭЭНД УРЬЖ БАЙНА

2026/05/14 --> 2026/05/20

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь 2026 оны 5 дугаар сарын 12-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотноо “Монгол–Чехийн бизнес уулзалт, аялал” арга хэмжээг зохион байгуулна.

Уг арга хэмжээнд уул уурхай, уул уурхайн тоног төхөөрөмж, эрчим хүч (дулааны, салхины станц), хүнс, хөнгөн үйлдвэрлэл, эмийн салбарын аж ахуйн нэгжүүд оролцож, өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, мөн боломжит түншүүдтэй бизнесийн холбоо тогтоох боломжтой.

Бүртгэл дуусах хугацаа: 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 

Холбоо барих ажилтан: ГХХАГ-ын мэргэжилтэн  Б.Тэмүүлэн

Утас:99634655, 772770770/6/