ISO/IEC 17025:2017 ахисан шатны хэрэгжүүлэх сургалт

ISO/IEC 17025:2017 – ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО Сургалт-2 АХИСАН ШАТНЫ СУРГАЛТ (Зөвлөх үйлчилгээтэй)
Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлөөс лабораторийн удирдлага, чанарын менежментийн тогтолцоог бодитоор сайжруулах, гүнзгийрүүлэн хэрэгжүүлэхэд чиглэсэн ахисан шатны сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтын зорилго: ISO/IEC 17025:2017 стандартын шаардлагыг лабораторийн бодит үйл ажиллагаанд үр дүнтэй нэвтрүүлэх, тогтолцооны сул талыг илрүүлж, сайжруулах шийдэл боловсруулахад оршино.
Ерөнхий агуулга
- Менежментийн тогтолцооны гүнзгий хэрэгжилт
- Эрсдэлд суурилсан сэтгэлгээ, боломжийн удирдлага
- Баримт бичгийн тогтолцооны сайжруулалт
- Дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээний чанар
- Итгэмжлэлийн шалгалтад одитоор бэлтгэх арга барил
- Лаборатори тус бүрийн асуудалд тулгуурласан зөвлөх үйлчилгээ
- Итгэмжлэлийн шалгалтад бодитоор бэлтгэх арга барил
- Лабортаори тус бүрийн асуудалд тулгуурлсан зөвлөх үйлчилгээ
Давуу тал
- Зөвхөн онол биш – лабораторийн жишээн дээр
- Асуудал бүр дээр шууд зөвлөгөө
- Хэрэгжүүлэхэд бэлэн шийдэл, зөвлөмж
- Итгэмжлэлийн эрсдэлийг бууруулах бодит дэмжлэг
Хэнд зориулав?
- Лабораторийн менежер, чанарын менежер
- Ахлах шинжээч, дотоод аудитор
- Итгэмжлэгдсэн болон итгэмжлэлд бэлтгэж буй лабортаориуд
Сургалтад суухыг хүссэн хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд доорх линкээр орж бүртгүүлнэ үү.
Жич: хүний тоо хязгаартай.
Хэзээ: 2026.04.20-22 ны өдрүүдэд
Хаана: МҮХАҮТ-ын 203 тоот өрөө
Төлбөр: 510,000 төгрөг
Зохион байгуулагч:
- МҮХАҮТ-ын дэргэдэх Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөл
- МҮХАҮТ-ын Бизнес академи
Холбоо барих:
Утас: 77277070 /5/, 99138186
