Монгол - АНУ бизнес аялал

МҮХАҮТ нь 2026 оны 5 дугаар сарын сүүлээр Нью-Йорк болон Чикаго хотуудыг хамарсан бизнес аяллыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү аяллын хүрээнд оролцогчид дэлхийн франчайзингийн салбарын томоохон арга хэмжээ болох International Franchise Expo-д оролцож, олон улсын бизнестэй танилцаж, шинэ боломжуудын талаар судлах боломжтой.
International Franchise Expo нь дэлхийн франчайзингийн салбарын хамгийн том үзэсгэлэн, арга хэмжээнүүдийн нэг юм. Энэхүү экспо нь олон улсын брэндүүд, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг нэг дор цуглуулж, франчайз бизнесийн боломжуудыг танилцуулж, шинэ түншлэл, хамтын ажиллагааг бий болгох зорилготой.
Мөн Чикаго хотод ажиллаж, амьдарч буй Монголын бизнесийн төлөөлөлтэй уулзаж, АНУ-ын зах зээлийн талаар ойлгох боломжтой энэхүү бизнес аялал нь АНУ зах зээлийг сонирхож буй аж ахуйн нэгжүүд 4 дүгээр сарын 06-ны өдрийг дуустал энэхүү линкээр орж бүртгүүлэхийг урьж байна.
Бизнес аялал нь Нью-Йорк, Чикаго гэсэн дарааллаар болох ба өөрийн компанийн бүтээгдэхүүнийг танилцуулан худалдаалах боломжтой.
Холбоо барих:
Утас: 77277070 /6/, +976 99634655
Цахим шуудан: foreignrelations@mongolchamber.mn
