(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ӨМНӨГОВЬД ХОСМОГ СУРГАЛТЫГ ОЛОН НИЙТ, АЖИЛ ОЛГОГЧ НАРТ ТАНИЛЦУУЛАХ, ТӨР-ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛ МЕХАНИЗМЫГ САЙЖРУУЛАХ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026/04/16 0

Өмнөговь аймагт хосмог сургалтыг олон нийт болон ажил олгогчдод танилцуулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийн механизмыг сайжруулах зорилготой “Орон нутагт хосмог сургалтыг хэрэгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоог бэхжүүлэх” нээлттэй өдөрлөг, сургалт семинар 2026 оны 4 дүгээр сарын 14–16-ны өдрүүдэд ШУТИС-ийн харьяа Политехникийн коллежийг түшиглэн амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд зөв төлөвшил, эерэг хандлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай залуу үеийг аж ахуйн нэгж болон боловсролын байгууллагын нягт хамтын ажиллагаанд тулгуурлан бэлтгэх арга замыг танилцуулж, талууд хамтын ажиллагааны санамж бичгүүдийг байгуулснаар түншлэлийг бодит хэрэгжилтийн түвшинд шилжүүлэв. Түүнчлэн тус Политехникийн коллежийн дэргэд Хүнд машин механизмын мэргэжлийн зөвлөлийг байгуулсан нь салбарын оролцоог институцийн түвшинд бэхжүүлсэн чухал алхам болсон юм. Мөн сонгогдсон мэргэжлүүдийн хүрээнд сургалтын хэрэгцээ, элсэлтийн квотыг тодорхойлж, хөдөлмөрийн зах зээлийн бодит эрэлтэд суурилсан төлөвлөлтийг эхлүүллээ.

Уг арга хэмжээ нь зөвхөн сургалтын шинэ хэлбэрийг нэвтрүүлээд зогсохгүй, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитойгоор бэхжүүлж, хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн хүний нөөцийг бэлтгэх, нийлүүлэлтийн тогтолцоог сайжруулах замаар төрийн байгууллагын үйл ажиллагааг илүү оновчтой болгоход чиглэж байна. Өмнөговь аймагт хэрэгжиж буй хосмог сургалтын туршлага нь бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг тэргүүнд тавьсан загвар шийдэл болон хөгжиж байгаа бөгөөд үүнд аж ахуйн нэгжүүдийн оролцоо онцгой ач холбогдолтой юм.

Энэхүү зорилтын хүрээнд “Монголын Алт (МАК)” ХХК, “Энержи Ресурс” ХХК, “Тавантолгой” ХК, “Оюутолгой” ХХК, “Тээврийн нэгдэл” ХХК, “Хасу Даян” ХХК, “МСS Интернейшнл” ХХК, “Сэндвик Монголиа” ХХК, “Хасу Дэвшил” ХХК, “Хурд Автосервис” ХХК болон уул уурхайн салбарын бусад аж ахуйн нэгж, ханган нийлүүлэгч, засвар үйлчилгээний байгууллагууд идэвхтэй оролцож, хамтран ажиллахаа илэрхийлээд байна.

Тус өдөрлөгийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар (БЕГ) болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт-II” төсөл хамтран зохион байгууллаа.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06