(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ, ОРОСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ ГАРЦУУДЫГ ТОДОРХОЙЛОВ

2026/04/14 0

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд ОХУ-ын Пенза мужийн экспортыг дэмжих төвийн төлөөлөгчид болон тус улсын бизнес эрхлэгчдийн бүрэлдэхүүнтэй ажил хэргийн уулзалт амжилттай зохион байгуулагдлаа. 

Уулзалтыг МҮХАҮТ-ын дэд захирал Ч.Баттулга чиглүүлэн модератороор ажиллаж, талуудын хэлэлцүүлгийг нээлттэй өрнүүлэв.

Уулзалтыг МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар нээж үг хэлэхдээ хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, ялангуяа бүс нутаг хоорондын түншлэлийг идэвхжүүлэх нь чухал ач холбогдолтойг онцолсон юм. Тэрээр хэлсэн үгэндээ манай улсын бизнес эрхлэгчид Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээр болон бусад эрх зүйн таатай боломжуудыг соргогоор ашиглан, гадаад зах зээл дэх үйл ажиллагаагаа тэлэх, экспортын гарцаа нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэйг санууллаа.

Энэхүү арга хэмжээнд ОХУ-ын Пенза мужийн экспортыг дэмжих төвийн дарга Попова Елена болон хүнсний үйлдвэрлэл, эрчим хүч, гоо сайхны салбарын төлөөллүүд оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, хамтран ажиллах боломжит саналуудаа танилцууллаа.

Уулзалтын гол хэсэг нь бизнес эрхлэгчдийн хоорондын шууд харилцааг тогтоох B2B уулзалтууд байсан бөгөөд талууд харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэх, хөрөнгө оруулалт болон бараа бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцсон юм.

МҮХАҮТ-ын зүгээс гадаад харилцааг өргөжүүлэх замаар дотоодын компаниудаа дэмжих, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байгааг энэ үеэр тэмдэглэлээ. Төлөөлөгчдийн айлчлал нь хоёр улсын хоорондын бизнес түншлэлийг бэхжүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх бодит боломжуудыг нээсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06