(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

АРБИТРЫН ШИЙДВЭРИЙН ҮНДЭСЛЭЛ БА ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТИЙН ЧАНАР

2026/04/16 0

"Шинжээчийн дүгнэлт ба хөрөнгийн үнэлгээний шинжилгээ" сэдэвт форумд Монголын Олон Улсын Арбитрын нарийн бичгийн дарга Н.Батдорж оролцож, Арбитрын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтийн ач холбогдол, өнөөгийн байдал сэдвээр илтгэл тавилаа. Хөрөнгийн үнэлгээний шинжилгээ нь арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагаанд зөвхөн санхүүгийн үзүүлэлт төдий зүйл биш бөгөөд хэргийн бодит үнэнийг тогтоох, хохирлын хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлох гол нотлох баримт болдог байна. Ялангуяа бизнесийн болон хөрөнгө оруулалтын нарийн төвөгтэй маргаанд арбитрчид хууль зүйн дүгнэлт гаргахдаа хөндлөнгийн шинжээчийн мэргэжлийн мэдлэг, аргачлалд зайлшгүй түшиглэдэг болохыг тэрээр онцлов. Өнөөгийн практикт хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт нь арбитрын шийдвэр эцсийн бөгөөд хэрэгжих боломжтой байхад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна.

Гэрээний үүрэг биелүүлээгүйгээс үүссэн бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг олон улсын стандартын дагуу үнэн зөв тогтоосноор арбитрын шийдвэр үндэслэлтэй болох нөхцөлийг бүрдүүлдэг. Гэвч дотоодын үнэлгээний стандарт болон олон улсын практик хоорондын зөрүү, нарийн төвөгтэй санхүүгийн хэрэгслүүдийг үнэлэх арга зүйн сорилтууд байсаар байгааг илтгэлээр хөндлөө.

Түүнчлэн арбитрын ажиллагааны явцад талууд өөрсдийн сонгосон шинжээчээр дамжуулан өөрт ашигтай дүгнэлт гаргуулах оролдлого хийх нь маргааныг сунжруулах эрсдэлийг дагуулдаг. Тиймээс МОУА-аас арбитрын бүрэлдэхүүн хараат бус шинжээчийг томилох замаар ажиллагааг шуурхайлах, шинжээчдийн ёс зүй болон мэргэжлийн хариуцлагыг өндөрсгөхөд онцгойлон анхаарч байна. Цаашид хөрөнгийн үнэлгээний шинжээчид нь зөвхөн тоон тооцоолол хийх бус, арбитрын эрх зүйн орчин, зах зээлийн эрсдэл, цаг хугацааны хүчин зүйлийг иж бүрэн тооцдог "мэргэшсэн гэрч"-ийн түвшинд ажиллах шаардлагатай байгааг Н.Батдорж тэмдэглэлээ. 

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06