(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

БНХАУ-ын Шанхай хотын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй танилцах, туршлага судлах аялал

2026/05/12 --> 2026/05/16

МҮХАҮТанхим нь БНХАУ-ын Худалдааг дэмжих хороотой хамтын ажиллагааны хүрээнд гишүүн байгууллагууддаа хөнгөлөлттэй үнээр БНХАУ-ын Шанхай хотын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах, В2В уулзалт, хөрөнгө оруулалтын боломжуудыг гишүүддээ олгох зорилгоор тус аялалыг зохион байгуулах гэж байна.

Аялалд хамрагдсанаар сэргээгдэх эрчим хүч, ногоон технологи, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл тоног төхөөрөмж болон бусад хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдтэй газар дээр нь очиж танилцан туршлага судлан, шууд холбоо тогтоож хамтран ажиллах боломжтой.

Хэзээ: 2026 оны 05-р сарын 12-16 ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Та бүхэн хавсралт дахь хөтөлбөр болон зардлын мэдээлэлтэй танилцан доорх линкээр бүртгэлээ илгээнэ үү.

Бүртгэл дуусах хугацаа: 2026 оны 04-р сарын 30-ны өдөр

Холбоо барих:

Утас: 99046587, 88271717
Цахим шуудан: organic@mongolchamber.mn

Хасвралт: