(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

 ХУДАЛДААНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨЛ ИРЭХ ХОЁР ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫХАА ТӨЛӨВЛӨГӨӨГ ТОДОРХОЙЛЖ, САЛБАРТ ТУЛГАМДСАН ГОЛ АСУУДЛУУДЫГ ХӨНДЛӨӨ

2026/04/15 0

МҮХАҮТ-ын дэргэдэх худалдааны бодлогын зөвлөлийн дарга Я.Наваан хэлэлцүүлгийн үеэр худалдааны салбарын тогтвортой байдлыг хангахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ялангуяа бодлогын нэгдсэн стратеги чухал байгааг тэмдэглэсэн юм. Ирэх 2026-2027 онуудад Танхимын зүгээс худалдааны орчныг сайжруулах чиглэлээр хийх судалгаанууд нь зөвхөн асуудлыг тодорхойлоод зогсохгүй, бизнес эрхлэгчдэд тулгарч буй зардлын дарамтыг бууруулах бодит гарц гаргалгаа болох ёстойг тэрээр онцлов.

Тээвэр логистикийн чиглэлээр хийгдсэн танилцуулга гишүүдийн анхаарлыг хамгийн ихээр татлаа. Дэлхийн зах зээл дэх шатахууны үнийн хэлбэлзэл нь дотоодын авто болон агаарын тээврийн зардлыг 40-50 хувиар өсгөх эрсдэл үүсгээд байгаа нь импортоос хамааралтай манай улсын худалдааны салбарт томоохон сорилт болохоор байна. Ялангуяа далайн тээврийн үнэ ойр ойрхон давтамжтай нэмэгдэж байгаа нь нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйг Н.Энхнасан дарга анхааруулсан юм.

Мөн хурлаар хөндөгдсөн өөр нэг чухал сэдэв нь банкны картын гүйлгээний шимтгэл байлаа. Одоогийн мөрдөгдөж буй "Төлбөрийн картын журам" нь худалдаа эрхлэгчдийн ашигт ажиллагаанд тодорхой хэмжээний ачаалал үүсгэж байгаа тул энэхүү зохицуулалтыг эргэн харж, олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх нь зүйтэй гэдэгт гишүүд санал нэгдэв.

Зөвлөлийн хурлын төгсгөлд хэлэлцсэн асуудлууд болон гишүүдээс гарсан саналуудыг нэгтгэн МҮХАҮТ-ын удирдлагын түвшинд танилцуулж, улмаар Засгийн газар болон холбогдох яамдад бодлогын зөвлөмж хүргүүлэхээр тогтлоо. Энэхүү үйл ажиллагааны төлөвлөгөө хэрэгжсэнээр Монгол Улсын худалдааны салбарын өрсөлдөх чадвар дээшилж, бизнес эрхлэх таатай орчин бүрдэхэд чухал түлхэц болно гэж Зөвлөлийн гишүүд үзэж байна.

 


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06