(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

БНХАУ-ын 139 дэх удаагийн Импорт, Экспортын Кантон үзэсгэлэн

2026/04/14 --> 2026/05/05

Кантон Фэйр (China Import and Export Fair) нь 1957 оноос хойш БНХАУ-ын Гуанжоу хотод жилд хоёр удаа (хавар, намар) зохион байгуулагддаг дэлхийн хамгийн том худалдааны үзэсгэлэнгүүдийн нэг юм.

Ерөнхий зохион байгуулагч:

  • БНХАУын Худалдааны яам
  • Гуандун мужийн ардын засгийн газар
  • Хятадын гадаад худалдааны төв            

Байршил: China Import and Export Fair( Pazhou) Complex, Гуанжоу хот

Энэхүү үзэсгэлэн нь 1.55 сая м2 талбайг хамрах бөгөөд 200 гаруй улс, бүс нутгийн 25,000-аас дээш үйлдвэрлэгч, экспортлогч компаниуд оролцож шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, хамгийн сүүлийн технологи, инновацыг танилцуулдаг. 

Тус үзэсгэлэнд оролцсоноор баталгаат үйлдвэрлэгчтэй шууд холбогдох, импорт-экспортын бодит үнэ, зах зээлийн чиг хандлагыг газар дээр нь судлах, урт хугацааны бизнесийн түншлэл эхлүүлэх өргөн боломжийг олгодгоороо онцлог юм.

2025 оны хаврын үзэсгэлэнд дэлхийн 219 улс орон, бүс нутгаас нийт 290,000 гаруй худалдан авагчид ирж үзэж сонирхсон байна.

Кантон Фэйр нь бүтээгдэхүүний төрөл бүрийг 3 үе шаттайгаар (Phase 1-3) ангилан зохион байгуулдаг бөгөөд энэ нь оролцогчдод өөрсдийн зорилтот салбар, барааныхаа ангилалдаа оновчтой судалгаа хийхэд тохиромжтой.

Үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах албан ёсны вэбсайт-аас авна уу.

1-р үе шат: 2026 оны 4-р сарын 15 - 19 хооронд

  • Бүх төрлийн электрон бараа
  • Боловсруулах үйлдвэр, тоног төхөөрөмж
  • Цахилгааны хэрэгсэл, гэрэл чийдэн, гэрэлтүүлэг
  • Барилгын болон ХАА машин механизм, эд анги, сэлбэг хэрэгслүүд
  • Мотоцикл, ухаалаг тээврийн  хэрэгсэл
  • Шинэ материал, хиймийн бүтээгдэхүүн
  • Бүх төрлийн багаж хэрэгсэл
  • Олон улсын павильон

2-р үе шат: 2026 оны 4-р сарын 23 - 27 хооронд

  • Гэр ахуйн бүх хэрэгсэл, эд зүйлс
  • Барилгын засал, чимэглэлийн материал, тавилга, дикор чимэглэл
  • Ариун цэврийн өрөөний тоноглол
  • Гадна зориулалтын чимэглэл
  • Бэлэг дурсгал, цаг, нүдний шил, төмөр эдлэл
  • Керамик эдлэл, шилэн эдлэл
  • Цэцэрлэгжүүлэлтийн бүтээгдэхүүн
  • Амралт сувилалын тоног төхөөрөмжүүд, баяр наадмын бүтээгдэхүүн
  • Олон улсын павильон

3-р үе шат: 2026 оны 5-р сарын 1 – 5 хооронд зохион байгуулагдана

  • Бүх төрлийн спорт, өдөр тутмын, улирлын хувцас
  • Үслэг эдлэл, дагалдах хэрэгсэл, аксесуар
  • Нэхмэл эдлэл, даавуу, гутал, цүнх
  • Гэр ахуйн нэхмэл эдлэл, хивс, дрож
  • Оффисын бараа бүтээгдэхүүн, бичиг хэрэгсэл
  • Эм, эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэл
  • Амралт сувилалын бараа бүтээгдэхүүн
  • Хүнсний бүтээгдэхүүн
  • Спорт, аялал, амралт зугаалгын бүтээгдэхүүн
  • Гоо сайхны бүтээгдэхүүн
  • Хүүхдийн тоглоом, хэрэгсэл
  • Олон улсын павильон

Баталгаат үйлдвэрлэгч болон худалдан авагчийг шууд холбох, зах зээлийн бодит үнэ, шинэ бүтээгдэхүүн, trend-ийг судлах, урт хугацааны бизнесийн түншлэл байгуулах, OEM/ODM гэрээ хэлцэл хийх гээд олон бодит боломжийг олгодог тус үзэсгэлэнг үзэж  шинэ бизнесийн боломжийг нээх, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй та бүхнийг бизнес аялалд бүртгүүлэхийг урьж байна.

МҮХАҮТ-ын бизнес аялалын хөтөлбөрийн давуу тал:

  • Кантон Фэйр зохион байгуулагч талтай албан ёсны хамтын ажиллагаа.
  • Зохион байгуулагч талаас албан ёсоор хүлээж авч тайлбар зааварчилгаа өгнө.
  • Үйлдвэртэй танилцах аялал.
  • Хятадын хамгийн том үйлдвэрлэлийн хотуудын нэг болох Фошань хотын олон улсын хуурай боомт (Foshan International Land Port) олон улсын ложистик, хил дамнасан худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцах.
  • Фошань олон улсын хуурай боомт дээрх Хятад-Монголын ложистик, агуулах, худалдааны платформ мөн TIR олон улсын тээвэртэй танилцах.
  • Фошань хотын алдартай үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний үзүүлэн хэсэгтэй танилцах.
  • БНХАУ-ын мэргэжлийн ханган нийлүүлэлтийн сүлжээний санхүүгийн компаны зүгээс импорт/экспортын үйл ажиллагаанд зориулсан 30/70 санхүүгийн систем, импортын санхүүгийн дэмжлэг авах боломжийн танилцуулга.
  • Шууд нислэг, цөөн хүний бүрэлдэхүүнтэй, албан ёсны хөтөлбөртэй.

Та бүхэн хавсралт товч хөтөлбөр, зардлын мэдээлэлтэй танилцан доорх холбоосоор бүртгэлээ илгээнэ үү.

Хавсралт:

Бүртгэл дуусах хугацаа:

I - р үе 3 сарын 20-нийг хүртэл
II - р үе 3 сарын 27-ны хүртэл
III- р үе 3 сарын 31-нийг хүртэл

Оролцогдын тоо хязгаартай тул бүртгэл дүүрсэн тохиолдолд
хугацаанаасаа өмнө хаагдахыг анхаарна уу.

Холбоо барих:

МҮХАҮТ, Үзэсгэлэн Яармагийн Газар
Утас: 976-77277070/4/,  90006950
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn