ENVEX2026 Байгаль Орчны Технологи, Ногоон Эрчим Хүчний Олон Улсын Үзэсгэлэн

Солонгос улсад жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Байгаль орчны технологи, ногоон эрчим хүчний салбарын "ENVEX 2026" 47 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн 2026 оны 05 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Солонгос улсын нийслэл Сөүл хотод зохион байгуулагдах гэж байна.
Тус үзэсгэлэн нь байгаль орчны технологи, сэргээгдэх эрчим хүч, хог хаягдлын менежмент, ус цэвэршүүлэх систем, агаарын бохирдлыг бууруулах шийдэл зэрэг салбарын дэвшилтэт технологи, инновацын мэдээллийг нэг дороос авах өргөн боломжийг бүрдүүлдэг.
Үзэсгэлэнгийн үндсэн чиглэлүүд:
- Байгаль орчны технологи (ус, агаарын чанарыг сайжруулах бүх төрлийн технологи)
- Байгальд ээлтэй бүтээгдэхүүнүүд (ногоон барилгын материал, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгсэл, дотоод агаар цэвэршүүлэх бүтээгдэхүүн г.м)
- Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн, технологи (нар, салхи, устөрөгч)
- Хог хаягдлын менежмент (хог боловсруулах, дахин боловсруулах систем, хаягдал цэвэрлэх технологи)
- Байгаль орчны мониторинг, ухаалаг системүүд, хэмжилт шинжилгээ
- Экологийн нөхөн сэргээлт
- Нүүрстөрөгч багатай технологи
- Засгийн газрын бодлого ба тогтвортой хөгжлийн төслүүд гэх мэт.
ENVEX 2026 олон улсын Байгаль орчны технологи, ногоон эрчим хүчний салбарын үзэсгэлэнг үзэж, шинэ түншлэл бий болгох, салбарын инновац, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг судлах, байгаль орчны дэд бүтцийн газраар зочлон туршлага судлах боломжийг олгох энэхүү бизнес аялалд холбогдох салбарын аж ахуйн нэгжүүд та бүхнийг урьж байна.
Үзэсгэлэн зохион байгуулагдах байршил: Сөүл хот, “COEX” олон улсын үзэсгэлэнгийн төв.
Товч хөтөлбөр:
05/19-ны өдөр - Улаанбаатар-Сөүл нислэг
05/20-ны өдөр - Үзэсгэлэн үзэх, бизнес уулзалтууд
05/21-ний өдөр - Үзэсгэлэн үзэх, бизнес уулзалтууд
05/22-ны өдөр - Байгаль орчны дэд бүтцийн газраар зочлох, Сөүл хотын 1 өдрийн чөлөөт аялал
05/23-ны өдөр - Сөүл-Улаанбаатар нислэг
Бүртгэлийн хугацаа: 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл
Үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлэх бол хавсралт зардлын мэдээлэлтэй танилцан доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.
/Зохион байгуулагч талаас урилга авч виз мэдүүлэх тул зөвхөн чиглэл зорилго нийцсэн, БНСУ-ын визний материалын шаардлага хангасан оролцогчдыг бүртгэнэ. Бүртгэх оролцогчдын тоо хязгаартай тул бүртгэл дүүрсэн тохиолдолд хугацаанаасаа өмнө хаагдахыг анхаарна уу!
Бүртгэл хүлээн авсныг зохион байгуулагч талаас мэдэгдсэний дараа төлбөрөө тушаан бүртгэлийг баталгаажуулна.
Холбоо барих:
Утас: 77277070-4, 80117010
Хавсралт:
