(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Коронавируст /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх байгууллагын дотоод үйл ажиллагаанд мөрдөх журам

2020/11/12 2

Файлаар татах

............................-ын Гүйцэтгэх захирлын
... оны... сарын ... өдрийн ... дугаар тушаалын хавсралт

Коронавируст /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх
байгууллагын дотоод үйл ажиллагаанд мөрдөх журам

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү журмын зорилго нь “Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх, улсын “Онцгой комисс”-оос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг доголдолгүй явуулах, ажилтнуудыг цэвэр орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, байгууллагад халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээг зохицуулахад оршино.

Хоёр. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

2.1. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг үйлчилгээний танхим, албан тасалгаа, цахилгаан шат, явган шат, ариун цэврийн өрөө зэрэгт байршуулах
2.2. Халдваргүйжүүлэх бодис, амны хаалт, нүүрний хаалт, бээлий, гар халдваргүйжүүлэх спиртэн суурьтай бодис, гарын шингэн саван, гарын цаасан алчуур, цэвэрлэгээний материалын нөөцийг бүрдүүлэх
2.3. Үйлчлүүлэгч болон ажилтны ариун цэврийн өрөөнд гар угаах нөхцөлийг бүрдүүлж гарын шингэн саван, халдваргүйжүүлэх уусмалыг хүрэлцэхүйц хэмжээгээр байршуулах
2.4. Ажлын байранд анхны тусламжийн иж бүрдэл, амны хаалт, нэг удаагийн халаад, гар халдваргүйжүүлэгч, бээлий, хог хаягдлын уут зэрэг хэрэгслээр хангасан ТУСГААРЛАХ ӨРӨӨ гаргаж бэлтгэх
2.5. Коронавируст халдвар /COVID-19/-ын сэжигтэй тохиолдлыг тусгаарлах 2-3 ажилтныг томилох
2.6. Ажилтан болон үйлчлүүлэгчдийн биеийн халууныг үзэж тэмдэглэх, өвчний шинж тэмдэг илэрвэл /биеийн халуун 37.1 хэмээс дээш/ гэрт нь буцаах, эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөх
2.7. Амны хаалтгүй иргэдийг байгууллагад нэвтрүүлэхгүй байх
2.8. Ажлын байранд ажилтнууд амны хаалт, нүүрний хаалтыг заавал зүүж хэрэглэх, /хэрэглэгч, харилцагчдад үйлчилгээ үзүүлж буй ажилтнууд нэг удаагийн бээлий, малгайг тогтмол зүүж ажиллах/ гарыг бохирдсон тухай бүр савандаж угаах, спиртэн суурьтай халдваргүйжүүлэх бодисоор халдваргүйжүүлэх, бусадтай гар барихгүй байх
2.9. Ажилтан үйлчлүүлэгчтэй 1.5 метрээс дотогш зайд харьцахгүй байх
2.10. Халдвар авах эрсдэл бүхий ажлын байранд ажиллаж буй ажилтнууд хамгаалалтын хувцас хэрэглэлийг зааврын дагуу хэрэглэх
2.11. Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх 
2.12. Хүнсний аюулгүй байдлыг өндөр төвшинд хангах
2.13. Өдрийн хоолыг хүний бөөгнөрөл үүсгэлгүй, нэг удаагийн савлагаатай авч хэрэглэх 
2.14. Ажилтан бүр өөрийн эрүүл мэнд, дархлааг дэмжихэд анхаарах, эрүүл мэндийн байгууллагын өгч буй санамж зөвлөгөөг дагаж хэрэгжүүлэх

Гурав. Цэвэрлэгээ, ариутгал

3.1. Өрөө тасалгаанд 2 цаг тутам 10-15 минут агаар сэлгэлт хийх 
3.2. Салхивчгүй өрөө тасалгаанд өдөрт 2 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх
3.3. Барилга байгууламж, гаднах орчны талбайг ЭМ-ийн байгууллагын зөвлөгөөний дагуу өөрсдийн нөөц бололцоогоор ариутгах 
3.4. Өдөр бүр цэвэрлэгээ халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, ариун цэврийн өрөө, угаалтуур, суултуур, шатны бариул, хаалганы бариул, цахилгаан шатны товчлуур, унтраалга, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн гадаргуу зэрэг хүний гар хүрэх эд зүйлсийн гадаргууг 2 цаг тутам халдваргүйжүүлэх бодисын уусмалаар /1 л усанд 15мл белизна/ шүршиж, арчин халдваргүйжүүлэх. 
3.5. Ажилтнууд өөрийн ажлын ширээ сандал, компьютер, шүүгээ зэрэг албан тасалгаанд буй хүний гар хүрэх гадаргууг 2 цаг тутамд чийгтэй алчуураар арчих, халдваргүйжүүлэх
3.6. Цэвэрлэгээнд хэрэглэсэн алчуур, хувийн багаж хэрэгслийг цэвэрлэж халдваргүйжүүлсний дараа цэвэр усаар зайлж хатааж хадгалах
3.7. Нийт ажилтнууд хувийн ариун цэврийг сайтар сахих, нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөөг зүй зохистой ашиглах, гарын саван, ариун цэврийн цаасыг зохистой хэрэглэж ил задгай нус, цэр, шүлсээ хаяхгүй байх

Дөрөв. Халдварт өвчний шинж тэмдэг илэрвэл анхаарах зүйлс

4.1. Сүүлийн 14 хоногийн хугацаанд онош батлагдсан хүнтэй ойрын хавьтал болсон, халуурах, хуурай ханиалгах, ядарч сульдах, цэр гарах, амьсгал давчдах, булчин, хоолой, толгой өвдөх, суулгах, хамар битүүрэх зэрэг шинж тэмдгийн аль нэг нь илэрсэн хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэх
4.2. Ажилтан ажлаа хийж байх явцад дээрх сэжигтэй тохиолдлын шинж тэмдэг илэрвэл:
4.2.1. Сэжигтэй тохиолдлын мэдээлэл авмагц томилогдсон ажилтан тусгаарлах өрөөнөөс амны хаалт, нэг удаагийн халаад, бээлий, улавч өмсөж тухайн хүнийг урьдчилан бэлтгэсэн тусгаарлах өрөөнд хүргэх
4.2.2. Хүний нөөцийн ажилтан удирдлагад мэдээлж, эрүүл мэндийн байгууллага /ХӨСҮТ 119, 88086829/-д дуудлага өгөх
4.2.3. Сэжигтэй тохиолдолтой 15 минутын турш 1 метрээс дотогш зайд  харьцсан хүнийг ойрын хавьтал гэж үзэх ба ХӨСҮТ-ийн тандалт судалгааны баг иртэл ойрын хавьтлыг ажлын өрөөнд нь тусгаарлах
4.2.4. Сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу гартал тусгаарлах өрөөг битүүмжилж эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагана
4.2.5. Сэжигтэй тохиолдлын онош батлагдсан тохиолдолд голомтод Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн бэлтгэгдсэн халдваргүйжүүлэлтийн баг ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх
4.2.6. Нийт ажилтнууд айж сандралгүй, тайван байж дүрэм журмыг баримталж ажиллах
4.3. Ажилтан гэртээ байх үед болон ажилтны гэр бүлийн гишүүнд сэжигтэй тохиолдлын шинж тэмдэг илэрвэл: 
4.3.1. Ажилтан гэртээ байх хугацаанд өөрт эсвэл гэр бүлийн гишүүнд 4.1-д дурдсан шинж тэмдэг илэрсэн тохиолдолд удирдах ажилтан болон эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэж ажилдаа ирэлгүй гэртээ тусгаарлах арга хэмжээ авах 
4.3.2. Гэрийн тусгаарлалтад байгаа сэжигтэй тохиолдол нь гэрээсээ гарахгүй, гэртээ зочин урихгүй байж гэр бүлийн бусад гишүүдээс аль болох зай барихыг хичээж, хоол хүнс, ахыиун хэрэглээний зүйлс, аяга тавгийг тусдаа хэрэглэх, өдөрт 3 удаа халуунаа хэмжиж эрүүл мэндийн хяналтын хуудас бөглөх, харьяа өрхийн эмчид мэдэгдэх зэрэг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг баримтлах
4.3.3. Эрүүл мэндийн асуудлаар харьяа дүүргийн өрхийн эмнэлэг болон 119, 100, 103, 80086829 дугаарт хандаж зөвлөгөө авах /Гадаадын иргэн бол Интермед эмнэлэг 80105577, SOS media эмнэлэг 91913122 дугаарт хандах/

Тав. Ажлын горим, ажлын цагийн зохицуулалт

5.1. Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэр, тогтоосон хөл хорионд үндэслэн тухай бүр гүйцэтгэх захирлын тушаал шийдвэрээр ажлын цаг, ажиллах горимыг тогтооно. Үүнд доорх арга хэмжээг тушаалаар шийдвэрлэх:
5.1.1. Ажлын цагийг богиносгох
5.1.2. Ажлын уян хатан цагийн хуваарилалт хийх
5.1.3. Гэрээс буюу зайнаас цахимаар ажиллах зохицуулалт хийх
5.1.4. Сул зогсолт хийх

Зургаа. Ажилтны үүрэг хариуцлага

6.1. Энэ журамд заасан ажлын байранд урьдчилан сэргийлэх арга хэмжээ, цэвэрлэгээ ариутгалын заавар, бусад заалтууд болон эрүүл мэндийн байгууллагаас иргэнд зориулж гаргасан заавар зөвлөмжийг сайтар дагаж мөрдөх
6.2. Олон нийтийн мэдээллийн суваг, сошиал орчны худал мэдээллийг түгээх, сөрөг мэдээллээр бусад ажилтнуудын сэтгэл зүйд нөлөөлөх, өдөөн хатгахыг хориглоно.
6.3. Өөрийн явсан зам маршрут, уулзсан хүний тухай өдөр бүр тэмдэглэл хөтлөх
6.4. Гүйцэтгэх захирлын тушаалаар ажлын цаг, ажиллах горимд өөрчлөлт орсон тохиолдолд тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах
6.5. Ажил үүргээ гэрээсээ гүйцэтгэх тушаал шийдвэр гарсан тохиолдолд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх, өдөр бүр ажлын явц, үр дүнг шууд удирдлагад тайлагнах, шаардлагатай тохиолдолд ажлын байранд ирж ажиллах, оршин суугаа газраас өөр тийшээ явахгүй байх, гар утсаа нээлттэй байлгаж утасны дуудлага, сошиалд тухай бүр хариу өгөх

Долоо. Бусад

7.1. Энэхүү журам нь улс орон, бүс нутгийн хэмжээнд зарласан гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг цуцлагдах хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.
7.2. Журамд Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос гаргасан тогтоол шийдвэрт үндэслэн нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

-оОо-

зочин
сайхан
баярлалаа
Сүүлд нэмэгдсэн мэдээ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
​ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
2024/04/19
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
CAPITAL LEVEL UP: ӨСӨЛТИЙН ДАРААГИЙН ШАТ сургалт боллоо
2024/04/18
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Аялал жуулчлалын мэргэжлийн холбоотой санамж бичиг байгууллаа
2024/04/18
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
Бизнесийн Сэргэлт Баруун бүсэд
2024/04/17
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
SHETRADES MONGOLIA HUB-Н ДЭРГЭД ЗӨВЛӨХ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА
2024/04/16
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/04/15
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
Залуу энтрепренерүүдийг дэмжиж ажиллах талаар санал солилцлоо
2024/04/15
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгууллаа
2024/04/12
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
“Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө” уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
2024/04/12
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
МҮХАҮТ шинэ гишүүдээ хүлээн авлаа
2024/04/11
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
“10000 залуу”: Бизнесийн сургалт энэ сарын 20-нд МҮХАҮТ-д эхэлнэ
2024/04/11
Хамтын ажиллагааны санал солилцлоо
Хамтын ажиллагааны санал солилцлоо
2024/04/11
Экспортоо нэмэгдүүлэх боломж
Экспортоо нэмэгдүүлэх боломж
2024/04/11
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ДАРААХ 25 ТЕХНОЛОГИЙГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ДАРААХ 25 ТЕХНОЛОГИЙГ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ТАНД САНАЛ БОЛГОЖ БАЙНА
2024/04/10
Олон Улсын Худалдааны Төвийн зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил, дижиталчлал болон санхүүгийн хүртээмж” онлайн сургалт
Олон Улсын Худалдааны Төвийн зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил, дижиталчлал болон санхүүгийн хүртээмж” онлайн сургалт
2024/04/10
Монгол-Японы бизнес форумыг зохион байгуулна
Монгол-Японы бизнес форумыг зохион байгуулна
2024/04/10
Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө уулзалт хэлэлцүүлэг
Нээлттэй хувьцаат компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө уулзалт хэлэлцүүлэг
2024/04/10
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны төлөөлөлүүдтэй уулзлаа
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны төлөөлөлүүдтэй уулзлаа
2024/04/10
MNS 5021-1:2024,
MNS 5021-1:2024, "Жижиглэн худалдааны газар,түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага" стандартын төсөлд санал авч байна
2024/04/10
Инклусив хамтын ажиллагаа
Инклусив хамтын ажиллагаа
2024/04/09