“АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ” БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас аж ахуйн нэгж, компаниудын инженер, техникийн ажилтнуудад зориулсан “Ажлын байран дахь сургагч, дадлагажуулагч” бэлтгэх хөтөлбөрийг зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөр нь хосмог сургалтын тогтолцоог үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт нэвтрүүлж буй компаниудын хүний нөөцийг чадавхжуулах, ажлын байран дээрх сургалтын чанарыг сайжруулахад чиглэж байгаа юм.
Орчин үеийн бизнесийн орчинд шинэ ажилтныг богино хугацаанд дасан зохицуулах, мэргэжлийн ур чадварыг онол практик хослуулан эзэмшүүлэх нь байгууллагын өрсөлдөх чадварт шууд нөлөөлдөг. Сургалтад хамрагдсанаар оролцогчид ажлын байран дахь сургалтыг олон улсын стандартын дагуу төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх арга зүйд суралцахаас гадна ирээдүйн боловсон хүчнээ хосмог сургалтаар бэлтгэх цогц мэдлэг, чадварыг эзэмшинэ.
Ялангуяа шинэ ажилтныг хүлээн авч, ажлын байрны онцлогт нийцүүлэн чиглүүлэх (mentoring) арга барилыг эзэмших нь инженер, техникийн ажилтнуудын хувьд удирдах болон сургах ур чадвараа ахиулах томоохон боломжоос гадна мэргэжлийн боловсролын салбар дахь хосмог сургалтын тогтолцоог бэхжүүлж, бизнес болон боловсролын салбарын уялдаа холбоог хангахад чухал хувь нэмэр оруулах юм.
СУРГАЛТЫН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА