(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Ажлын байран дахь сургагч – дадлагажуулагч бэлтгэх сургалт

МҮХАҮТ-ын Хосмог мэргэжлийн сургалтын төв нь ААНБ, Компанид зориулсан “АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ – ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ” сургалтыг тогтмол зохион байгуулдаг.

2025 онд батлагдсан Боловсролын сайдын "ХОСМОГ СУРГАЛТ, АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ" – аар хосмог сургалт хэрэгжүүлэх аж ахуйн нэгж байгууллага нь Ажлын байран дахь сургагч-дадлагажуулагчийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байхаар зүйлчилж өгсөн.

Сургалтын агуулга:

  • Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалт
  • Ажлын байран дахь сургалтын оролцогч талууд
  • Сургагч, дадлагажуулагчийн онцлогт тохирсон суралцахуйн ойлголтууд
  • Ажлын байран дахь сургалтыг төлөвлөх
  • Ажлын байран дахь сургалтын орчин
  • Ажлын байран дахь сургалтыг хэрэгжүүлэх
  • Цогц гүйцэтгэлийн шатлал
  • Үнэлгээний суурь ойлголт
  • Үнэлгээнд бэлтгэх, суралцагчийн хувийн төлөвлөлт хийх аргачлал
  • Төгсөгч /суралцагч/-д олгох боловсролын бичиг баримт, мэргэшлийн түвшин
  • Компани дахь хөгжил, карьерын талаарх мэдээлэл, зөвлөгөө
  • Үнэлгээнд хамрагдах

Сургалтын хугацаа: 80 цагийн цахим, танхим хосолсон сургалт нь академик цагаар хичээллэнэ.

Хугацаа: 6 өдөр

Сургалтын онцлог, давуу тал:

  • Энэхүү хөтөлбөр нь Германы ажлын байран дахь сургагчийн хөтөлбөрт үндэслэн боловсруулагдсан.
  • Баталгаат гэрчилгээ олгоно. Гэрчилгээ нь Монгол Улсын бүхий л аж ахуйн нэгж байгууллагад хүлээн зөвшөөрөгдсөн байна.
  • Байгууллага дотроо сургалт зохион байгуулах, байгууллага нь шинэ ажилтнаа сургах, хуучин ажилтнаа мэргэшүүлэх, хосмог сургалт зохион байгуулах, үйлдвэрлэлийн дадлага зохион байгуулах бүхий л арга техникийг эзэмшинэ.
  • Төгсөгчдийн мэдээлэл “Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим”-ын веб сайтад байршина.
  • Мэргэжлийн, туршлагатай багш нарын баг сургалтыг удирдан явуулна.
  • Тохилог анги танхимд хичээллэх ба өдрийн хоол, цайтай.

Холбоо барих:

Хан-Уул дүүрэг, 15-р хороо, М.Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 202 тоот өрөө
Утас: (976) 77277070-5, 99031573, 80114002
Цахим шуудан: training@mongolchamber.mn