(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“ХУДАЛДААНЫ БИЧИГ БАРИМТ, ТҮҮНИЙ АЧ ХОЛБОГДОЛ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025/12/03 1

МҮХАҮТ-аас худалдааг хөнгөвчлөх, бизнес эрхлэгчдийг олон улсын худалдааны талаарх мэдээ, мэдээллээр хангах, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор “Худалдааны бичиг баримт, түүний ач холбогдол” сэдэвт сургалтыг 2025 оны 12 дугаар сарын 03-нд зохион байгууллаа.

Сургалтыг нээж МҮХАҮТ-ын дэд захирал Ч.Баттулга хэлсэн үгэндээ  “2024 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын гадаад худалдааны нийт эргэлт 27.4 тэрбум америк доллар, үүнээс экспорт 15.8 тэрбум ам.доллар, импорт 11.6 тэрбум ам.долларын үнийн дүнтэй байна. Жил ирэх тусам манай улсын олон улстай хийж буй худалдаа өсөн нэмэгдэхийн зэрэгцээ худалдаанд төрөл бүрийн асуудлууд тулгардаг. Эдгээр асуудлууд нь ихэвчлэн хил, гааль, даатгал, гадаад худалдааны гэрээ, бичиг баримт бүрдүүлэлттэй холбоотой байдаг тул энэ сургалтын хүрээнд бизнес эрхлэгчдэдээ мэдээлэл, зөвлөгөө өгч байгаагаараа онцлог” гэв.

Сургалтын үеэр МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга М.Шинэбаяр: Гадаад худалдааны гэрээ байгуулах арга зүй, Гаалийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа: Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам,  Монголын даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал: Тээвэр логистикийн салбар дахь эрсдэл ба даатгал,   МҮХАҮТ-ын ГХБББГ-ын мэргэжилтэн Р.Ариунтунгалаг: Гарал үүслийн гэрчилгээ, бичиг баримтын шаардлага, ГХБББГ-ын эксперт Н.Мөнхцэнгэл МҮХАҮТ-ын хөндлөнгийн шинжээчийн үйлчилгээ /Экспертиз/ ба Экспертизийн гэрчилгээ”-ний ач холбогдол сэдвээр тус тус илтгэл, мэдээлэл хийлээ.

Тус сургалтад гадаад худалдаа эрхлэгчид, үйлдвэрлэгчид, тээвэр ложистик, даатгалын болон экспорт хийхээр бэлдэж буй 40 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл, хувь хүмүүс оролцон мэдээлэл авч санал солилцов. 

МҮХАҮТ-ын хөндлөнгийн шинжээчийн үйлчилгээ /Экспертиз/ ба Экспертизийн гэрчилгээ”-ний ач холбогдлыг тодруулбал: Гадаад худалдааны үйл ажиллагааны явцад гардаг төрөл бүрийн маргааны үед талуудын аль алиных нь эрх ашгийг үл хамгаалах зарчмыг баримтлан хөндлөнгийн шалгалт хийж, нотолгоо гаргаж өгөх зорилгоор экспорт, импортын барааны магадлан шалгах хөндлөнгийн шинжээч /ЭКСПЕРТИЗ/-ийн үйлчилгээг 1961 оноос эхлэн  үзүүлж байна.

Монголын ба гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний захиалгын үндсэн дээр худалдах, худалдан авах гэрээгээр нийлүүлэгдэж буй төрөл бүрийн бараа, тоног төхөөрөмж, түүхий эдийг экспортлох, импортлох явцад элбэг тохиолддог барааны тоо, чанар, иж бүрдэл, марк, тип, артикул зөрөх, нийлүүлэлтийн хугацаа хоцрох зэрэг зөрчлүүдийг илрүүлж нотолгоо /сертификат/ гарган өгдөг.

Тус сертификат нь Монгол Улсын болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн баримт бөгөөд  гэмтэлтэй буюу дутуу ирсэн, чанар нь муудсан бараа, тоног төхөөрөмж, түүхий эдийн гаалийн болон бусад төрлийн татварыг буцаан олгох, татвар төлөх хэмжээг үнэн зөв тогтоох, тээвэрлэгч байгууллагатай хохирлоо тооцох, даатгалын байгууллагаар хохирлоо төлүүлэх, шүүхийн захирамж, хариуцагч, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхэд баримт нотолгоог баталгаажуулах зэрэгт үндэслэх хөндлөнгийн баримт болдог.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Та бүхэн доорх холбоосоор авна уу. https://www.mongolchamber.mn/p/64  

Холбоо барих:

МҮХАҮТ-ын Гадаад худалдааны бичиг баримт баталгаажуулах газар

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Махатма Гандийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 307 тоот өрөө

Утас: 77277070-9

И-мэйл: expertise@mongolchamber.mn

Вэб сайт: www.mongolchamber.mn

Зочин
Тийм тийм гарал үүсэл нь тодорхой байх хэрэгтэй!!
Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05