Экспертиз
МУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулиар олгогдсон экспорт, импортын барааны тоо, чанарын талаар магадлагаа гаргах бүрэн эрхийн дагуу гадаад худалдааны үйл ажиллагааны явцад гардаг төрөл бүрийн маргааны үед талуудын аль алиных нь эрх ашгийг үл хамгаалах зарчмыг баримтлан хөндлөнгийн шалгалт (экспертиз) хийж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нотолгоо (сертификат) гаргадаг.
Гаалийн экспертиз
Энэ гэрчилгээн дээр үндэслэн гаалийн болон бусад татвар төлөх хэмжээг үнэн зөв тогтоож, гэмтэлтэй буюу дутуу ирсэн, чанар нь муудсан бараа, тоног төхөөрөмж, түүхий эдийн онцгой болон бусад төрлийн татварыг буцаан олгоход үндэслэх баримт болдог.
Даатгалын экспертиз
Төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжүүд тээвэрлэлт, хадгалалтын явцад тоо хэмжээ дутах, эвдрэх эсвэл ашиглагдах боломжгүй болсон үед даатгалын байгууллага болон даатгуулагчдын хүсэлтээр хөндлөнгийн экспертиз хийж нотолгоо (сертификат) гаргадаг.
Банкны экспертиз
Банкны өр барагдуулалт, лизинг болон зээлийн хэрэгжилтэд хяналт тавих үүднээс аливаа нэг банкны хүсэлтээр ямар нэгэн бараа бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжийн тээвэрлэлт, хадгалалт болон боловсруулалтын үйл явцад банкнаас хяналт тавих шаардлагатай үед уг хөндлөнгийн экспертиз хийж тухайн барааны тоо, хэмжээ, чанарын талаар нотолгоо (сертификат) гаргадаг.
Шүүхийн экспертиз
Бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн тоо, хэмжээ, чанар болон бодит нөхцөл байдлын талаар тухайн экспертизийн актад тодорхой дурдсан байдаг бөгөөд Захиргааны, Эрүүгийн болон Иргэний хэргийг шүүх байгууллага шүүн хэлэлцэх явцад шаардлагатай үед тухайн шүүхийн хүсэлтээр хөндлөнгийн экспертиз хийж нотолгоо (сертификат) гаргадаг
Татварын экспертиз
Бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж болон объектод ногдуулах татврын хувь хэмжээг бодитой тодорхойлох зорилгоор хөндлөнгийн экспертиз хийж нотолгоо (сертификат) гаргадаг
Холбоо барих:
Хэрэглэгч, Үйлчилгээний Газар
Утас: (976) 77277070-9
Цахим шуудан: expertise@mongolchamber.mn