(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ДЭЛХИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.САРУУЛ ХЭЛСЭН ҮГ

2025/08/27 0

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх,

Энэхүү Дэлхийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн чуулганыг санаачлагч Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг,

Энэ танхимд эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь үүрэг ролийг нэмэгдүүлэх талаар,

тэдний, бидний томоохон нөөц бололцоог бүрэн ашиглах, хамтдаа хөгжих асуудлыг хэлэлцэхээр хуран цугласан зочид, эмэгтэй бизнес эрхлэгч, түүчээлэгч та бүхэндээ энэ сайхан өглөөний мэндийг дэвшүүлье!

Welcome to Mongolia!

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим нь өөрийн хуультай, уг хуулийн хүрээнд улс орны эдийн засагт хувь нэмэр оруулах, худалдаа экспортыг дэмжих, төр хувийн хэвшлийг холбох томоохон үүрэгтэй институци юм.

Энэ утгаараа бид энэхүү Inspire-Impact-Invest буюу олон улсын эмэгтэй бизнес эрхлэгчид бие биендээ урам зориг хайрлах, эерэгээр нөлөөлөх, хөрөнгө оруулах зорилго бүхий Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форумыг хамтран зохион байгуулах нь нэр төрийн хэрэг гэж үзэн оролцож байна.

Монгол Улс нь 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг баталсан нь Ази, номхон далайн бүсэд бие даасан хуультай болсон анхдагч улсуудын нэг хэмээн тэмдэглэгдсэн байдаг.  Харин энэхүү жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хөгжлийн хурдасгуур гол хүч нь “хувийн хэвшил” юм.

Ингээд энэхүү чуулга уулзалтаар бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэхэд нэмэр болох үүднээс гурван асуудлыг онцлон тэмдэглэе.

Нэгдүгээрт: Ажил эрхлэлтийн тухай 

Монгол улсын Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид аж ахуйн нэгжүүдийн дотоод хэм хэмжээнд жендэрийн асуудлыг тусгайлан дэмжихээр “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг хэрэгжүүлэхийг Танхимаас тууштай дэмжиж ирсэн.

Тус бодлого нь ажилтан, ажил олгогчид үр нөлөөг нь тэгш хүргэх хүрээнд хөдөлмөрийн орчны ялгаварлан гадууралт, ажил-амьдралын тэнцвэрийг хангахуйц, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зайнаас, гэрээс ажиллах боломжийг олгосон, хүүхэд хамгааллын бодлогыг дэмжсэн практик ач холбогдолтой байгааг онцолмоор байна.

Цаашилбал, Ажиллах хүчин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нь аливаа улсын нийгмийн болон хөгжлийн чухал зорилт төдийгүй эдийн засгийн өсөлтийн томоохон хүчин зүйл юм. Эмэгтэйчүүдийн ажиллах хүчин дэх оролцоог нэмэгдүүлснээр дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломжтой болохыг судалгаагаар баталсан байдаг.

Монгол улсын хувьд Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 53 хувь байхад эрэгтэйчүүдийнх 68 хувь байгаа юм. Харин энэ 53 хувь нь Ази тивийн хувьд харьцангуй өндөр үзүүлэлт боловч, бусад хөгжингүй улсуудтай харьцуулахад бид энэ оролцооны хэмжээг нэмэгдүүлэх бүрэн боломж байгаа. Монгол Улс 2050 он гэхэд эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшинг 63 хувь хүртэл өсгөх боломжтой бөгөөд ингэснээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг 16 хувиар өснө гэж судалгааны байгууллага тооцоолжээ.

 Иймд бид хувийн хэвшлийн хөгжил, үйлдвэрлэл, худалдаа, экпортын аливаа саад тотгорыг арилгах явдлыг бодлогоор тууштай дэмжсэнээр ажлын байрыг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн боломж бололцоог бүрэн дайчилснаар улс орон, эдийн засаг хурдацтай хөгжих боломж байна гэж харж байна.

Хоёрдугаарт: Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх 

Банк санхүүгийн салбараар дамжуулан жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлогын шинэчлэл эрчимтэй хийгдэж, эмэгтэйчүүд, орон нутгийн хөгжил, ногоон хөгжлийг дэмжсэн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хурдацтай бий болж байна.

Эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлснээр улс орны санхүүгийн систем бэхжидгийг судалгаагаар нотолсон. Эмэгтэйчүүд зээл, хөрөнгө оруулалтын боломжуудыг олж авснаар эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж, өрхийн санхүүгийн аюулгүй байдлыг сайжруулдаг юм.

Монгол улсын хувьд аливаа хүйсээр ялгасан тоон мэдээлэл улам сайжирч байгаа бөгөөд 2021 онд хадгаламжийн дансны 43 хувь нь эрэгтэй харилцагчийнх бол 57 хувь нь эмэгтэй харилцагчийнх байна. Түүнчлэн Нийт иргэдийн зээлийн дансны 40 хувийг эрэгтэйчүүд, 60 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна. Үүнээс харахад манай улсад ч мөн дэлхийн нийтлэг хандлагатай ижил эмэгтэйчүүд хуримтлал үүсгэж, зээлээ хугацаанд нь төлж, урт хугацааны санхүүгийн шийдвэрийг гарган хөрөнгө оруулалт хийх хандлагатай байгаа нь харагдаж байна. Тэдний санхүүгийн зах зээлд оролцох нь эрсдэлийг тархаах, хадгаламжийн нийт бааз суурийг нэмэгдүүлэх, эдийн засгийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн нөлөөтэй байдаг.

Иймд эмэгтэйчүүдийн санхүүгийн хүртээмжийг, ногоон санхүүжилтийг дэмжих асуудлыг энэхүү чуулганаас гарах уриалганд мөн тусгах нь зүй ёсны хэрэг юм.

Гуравдугаарт: Цахим эдийн засгийг хөгжүүлэх 

Дижитал шилжилтийг түргэсгэх нь санхүүгийн технологи, цахим худалдаа, дижитал ур чадварыг хөгжүүлж, орон нутгийн бизнесийг дэлхийн зах зээлд холбох нь нэн чухал байна. Энэ хүрээнд бид Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн худалдааны төвтэй ажиллаж байна.

Өнөөдөр энэхүү өндөр индэрээс би та бүхэнд нэгэн сайхан мэдээг дуулгамаар байна. Дэлхийн худалдааны байгууллага, Дэлхийн худалдааны төвөөс манай Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран хэрэгжүүлэх Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих WEIDE сангийн төслийн нээлтийг бид хамтдаа хийнэ. Манай Үндэсний Танхим нь олон улсын худалдааг дэмжих 600 гаруй байгууллагатай өрсөлдөн тус Дэлхийн худалдааны байгууллагын сангаас 1 сая долларын буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлэх анхны дөрвөн улсын нэгээр тодорсон нь бидний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд Монголын эмэгтэй бизнес эрхлэгчдийн дуу хоолойг олон улсын түвшинд хүргэх шинэ боломжийг нээж байна. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь уг төслийг ил тод, хүртээмжтэй, бодит үр дүнтэй хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно.

Эрхэм хүндэт зочид оо,

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн манлайлал, ухаан, бүтээлч сэтгэлгээ нь зөвхөн улс орон, бүс нутгийн төдийгүй дэлхийн эдийн засгийн ирээдүйг тодорхойлох хүч болохын ерөөл дэвшүүлье.

Та бүхэнд энэхүү чуулганы ажилд амжилт хүсье.

Let us Inspire, Impact, and Invest together!


Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05