(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ДЭЛХИЙН ЛАБОРАТОРИЙН ӨДӨР 2026: САЛБАРЫН ХӨГЖИЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ОНЦОЛЖ БАЙНА

2026/04/23 0

Дэлхийн лабораторийн өдөр 2026 арга хэмжээ "Итгэлтэй амьдрал Итгэмжлэгдсэн лабораториудаас" уриан дор амжилттай болж байна.

Нээлтийн үеэр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар хэлсэн үгэндээ лабораторийн салбар нь экспорт, импортын чанар, аюулгүй байдлыг хангах суурь дэд бүтэц болохыг онцолж, олон улсын шаардлагад нийцсэн итгэмжлэгдсэн лабораториудын үүрэг улам бүр нэмэгдэж байгааг дурдлаа. Мөн тэрээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах нь салбарын цаашдын хөгжилд чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

Үндэсний итгэмжлэлийн төвийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга З.Мөнхбат хэлсэн үгэндээ лабораторийн шинжилгээ, судалгааны ажлын чанар, нарийвчлал нь эдийн засгийн аюулгүй байдал, хэрэглэгчийн итгэлийг бий болгох үндэс болдог талаар онцлон дурдлаа. 

Мөн Итгэмжлэгдсэн лабораториудын зөвлөлийн дарга М.Энхмандах лабораториудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцоог идэвхжүүлэх шаардлагатай байгааг илэрхийллээ.

Нээлтийн дараагаар АПУ ХК-ийн төв лабораторийн эрхлэгч Б.Ганчимэг “Манлайлагч лаборатори ба олон улсын хамтын ажиллагаа”, Хилийн цэргийн лабораторийн эрхлэгч Д.Отгонбат “Лаборатори бол асуудал шийдвэрлэх боломж”, Гаалийн төв лабораторийн чанарын менежер Д.Мөнхцацрал “Хувь хүн ба лабораторийн ажилтан” сэдвүүдээр тус тус илтгэл тавьж, лабораторийн салбарын хөгжил, хүний нөөц, олон улсын хамтын ажиллагааны чиг хандлагын талаар мэдээлэл өглөө.

Мөн "Си Си Ай Си Эм Эн Эйч Кэй" ХХК өөрсдийн үйл ажиллагаа болон дэвшилтэт техник технологийг танилцууллаа

Арга хэмжээний үеэр лабораторийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд, Хүнсний эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “САМО” институтын гүйцэтгэх захирал Г.Оюун нарыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дээд шагнал “Хийморь” одонгоор шагнаж урамшууллаа.

Арга хэмжээ лабораторийн урвалж бодис, эрх зүйн орчин, итгэмжлэгдсэн лабораториудын үйл ажиллагаа, сургалт хөгжлийн асуудал, салбарын ур чадвар, манлайлал, чанарын менежментийн сэдвүүдээр үргэлжилж, зочин илтгэгчдийн оролцоотойгоор туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэж байна.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2026/11/13
МОБИКОМЫН ДАТА ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
МОБИКОМЫН ДАТА ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2026/11/13
ХӨНГӨЛӨЛТТЭЙ БУС ГАРАЛ ҮҮСЛИЙН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ АСУУДЛААР ҮНДЭСНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
ХӨНГӨЛӨЛТТЭЙ БУС ГАРАЛ ҮҮСЛИЙН ЦАХИМ ГЭРЧИЛГЭЭГ ХАРИЛЦАН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ АСУУДЛААР ҮНДЭСНИЙ АЖЛЫН ХЭСГИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
2026/11/13
МҮХАҮТ ТУРК УЛСТАЙ ЧӨЛӨӨТ БҮСИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ
МҮХАҮТ ТУРК УЛСТАЙ ЧӨЛӨӨТ БҮСИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ
2026/11/11
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА
МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАЖАВ БЕЛАРУСЬ УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗЛАА
2026/11/11
“ENTREPRENEUR – 2026
“ENTREPRENEUR – 2026" Шалгаруулалтын материал авч эхэллээ
2026/11/11
"Ур чадвар - Миний ирээдүй" мэргэжил, ур чадвар, хосмог сургалтын өдөрлөг зохион байгуулагдлаа
2026/11/09
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
САЙН ТРАНСФЕР МОНГОЛ УЛСАД WECHAT МИНИ АПП НЭВТРҮҮЛЖ, ЮАНИЙН ГҮЙЛГЭЭГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ
2026/11/09
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
МОНГОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ЕВРОПЫН ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРГЭХ БОЛОМЖ
2026/11/09
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛЫН ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД “FOOD WEEK KOREA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2026/11/06
"SWATI SPENTOSE" PVT.LTD КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
ОХУ-ЫН АГРОСОЮЗ КОМПАНИАС БИЗНЕС САНАЛ
2026/11/06
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН IX ЭКСПОД ОРОЛЦОЖ БАЙНА
2026/11/06
Дэмжлэг хүсэх тухай
Дэмжлэг хүсэх тухай
2026/11/05
Мэдээ мэдээллийн 10 дугаар сарын тойм
Мэдээ мэдээллийн 10 дугаар сарын тойм
2026/11/05
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАГЧ, ДАДЛАГАЖУУЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/11/05
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
​​​​​​​УЗБЕКИСТАНЫ ЗАХ ЗЭЭЛД БИЗНЕСЭЭ ТЭЛЭХ БОЛОМЖ!
2026/11/04
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
МҮХАҮТ-ЫН 2026-2027 ОНЫ “ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР” МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
2026/11/03
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
ЖИЖИГ, ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, ТӨРИЙН ДЭМЖЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ
2026/10/30
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
МҮХАҮТ болон ХБИХЭДТ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана
2026/10/29