(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ГЕОПОЛИТИКИЙН ӨӨРЧЛӨЛТ БА ГАДААД ХУДАЛДААНЫ ШИНЭ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2026/04/24 0

 

МҮХАҮТ-аас бизнес эрхлэгчдэд зориулсан "Өглөөний цай" ээлжит уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтыг МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар нээж, модератороор ажилласан бөгөөд 40 гаруй бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож, дэлхийн геополитикийн нөхцөл байдал Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж буй талаар санал солилцлоо.

Уулзалтын зочноор Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Энхбаяр уригдан оролцож, "Геополитик ба олон улсын худалдаанд гарч буй өөрчлөлт" сэдвийн хүрээнд илтгэл тавив. Тэрээр илтгэлдээ дэлхийн шинэ дэг журам тогтож буй энэ үед худалдааны эргэлт блокуудад хуваагдах хандлагатай байгааг онцлоод, ялангуяа тээвэр ложистикийн гол зангилаа цэгүүдэд үүсэж буй тогтворгүй байдал нь олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд томоохон сорилт болж байгааг дурдлаа. Монгол Улсын хувьд экспортын 90 гаруй хувь нь БНХАУ-аас, шатахуун болон эрчим хүчний импортын дийлэнх хэсэг нь ОХУ-аас хамааралтай байгаа нь геополитикийн эрсдэлтэй үед анхаарах ёстой гол асуудал болохыг тэмдэглэв. Тиймээс цаашид гадаад худалдааны гарцыг төрөлжүүлэх, Төв Ази руу чиглэсэн шинэ дэд бүтцийг хөгжүүлэх замаар хамаарлыг бууруулах шаардлагатай байгааг илтгэгч онцолсон юм.

Мөн технологийн шилжилттэй холбоотойгоор дэлхийн зах зээлд зэс, молибден болон газрын ховор элемент зэрэг "критикал минерал"-ын эрэлт эрс нэмэгдэж байгааг онцлоод, энэ нь Монгол Улсын хувьд экспортоо төрөлжүүлж, "Гуравдагч хөрш"-ийн бодлогоо эдийн засгийн агуулгаар баяжуулах томоохон боломж гэдгийг дурдлаа.

Уулзалтад оролцсон бизнес эрхлэгчид гадаад зах зээлд гарахад тулгарч буй тээвэр ложистикийн хүндрэл, хөрш орнуудын бодлогын нөлөөлөл болон шинээр гарч буй боломжуудын талаар сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

МҮХАҮТ-ын зүгээс бизнес эрхлэгчдэд мэдээлэл өгөх, тэдний дуу хоолойг төр засагт хүргэх зорилготой энэхүү "Өглөөний цай" уулзалтыг тогтмол зохион байгуулж байна.


Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06