(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Яагаад Хятадад брэнд нэрээ хамгаалах ёстой вэ?

2024/12/16 1

МУ-ын Оюуны өмчийн газарт бүртгүүлж хамгаалсан барааны тэмдгийн онцгой эрх дэлхийн бүх улсад үйлчилнэ гэж андуурах нь бий.

Гэвч зохиогчийн эрхээс бусад оюуны өмчийн эрхийн төрлүүд нь нутаг дэвсгэрийн хүрээнд хязгаарлагддаг ба экспортын орны оюуны өмчийн байгууллагад бүртгүүлснээр онцгой эрх үүснэ. Өөрөөр хэлбэл Монголд бүртгүүлсэн бол Монгол Улсын нутаг дэвсгэрийн хүрээнд, БНХАУ-ын Оюуны өмчийн байгууллагад бүртгүүлсэн бол БНХАУ-ын нутаг дэвсгэрийн хүрээнд Таны эрх хамгаалагдах юм.

Яагаад БНХАУ-д брэнд нэрээ хамгаалах шаардлага үүсч байна вэ?

Дотоодын аж ахуйн нэгжүүд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн найдвартай бизнес эрхлэхийн тулд монголдоо барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийж байгаа ч БНХАУ-аас хуурамч бараа, бүтээгдэхүүн импортлон оруулж ирэх асуудал гарсаар байна. Үүнийг эрх эзэмшигч дангаараа, аль эсвэл зөвхөн Монгол Улсын Оюуны өмчийн газар, Гаалийн ерөнхий газарт даатган үлдээх нь хангалтгүй юм. Иймд БНХАУ-д барааны тэмдгийн эрхийн хамгаалалтыг хийх, эрхээ хэрэгжүүлэх талаар судлан дараах мэдээллийг цувралаар хүргэж байна.

Барааны тэмдгийг БНХАУ-ын Оюуны өмчийн байгууллагад бүртгүүлэх хоёр арга зам бий. Үүнд:

  1. 1. БНХАУ-ын оюуны өмчөөр мэргэшсэн хуулийн фирмийг хөлслөн бүртгүүлэх
  2. 2. Монгол Улсын Оюуны өмчийн газраар дамжуулан БНХАУ-д бүртгэл хийлгэх (Мадридын систем ашиглах)

БНХАУ-д барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийхэд гарах зардал, үйлчилгээний задаргааг БНХАУ-ын оюуны өмчийн чиглэлээр мэргэшсэн 22 хуулийн фирмийн дундаж үнээр бодож Хүснэгтэд харууллаа.

 

БНХАУ-ЫН ХУУЛИЙН ФИРМИЙГ ХӨЛСЛӨХ

Үйлчилгээний хөлс, ам. доллар

МАДРИД систем ашиглах үйлчилгээний хөлс, ам.доллар

1

БНХАУ-д бүртгэлтэй эсэх, хуульд заасан шаардлагад нийцсэн эсэх урьдчилсан хайлт хийлгэх

   
 

Дан үгээр хайх

 $           230.35

 
 

Дүрсээр хайх

 $           298.00

 
 

Үг, дүрсний хосолмолоор хайх

 $           329.67

 

2

БНХАУ-ын Оюуны өмчийн байгууллагад барааны тэмдгийн мэдүүлэг гаргуулах

   
 

Барааны тэмдгийн нэг ангилалд хамаарах 10 хүртэлх бараа, үйлчилгээний жагсаалттай мэдүүлэг гаргах

 $           384.05

 $     755.17

 

Барааны тэмдгийн нэг ангилалд хамаарах 10-аас дээш бараа, үйлчилгээ тутам

 $               8.87

 
 

Барааны тэмдгийн нэмэлт ангилал тутам

 $           327.50

 $     112.21

3

Давамгайлах огноо хүсэх

 $             84.26

 

4

Барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан урьдчилсан шийдвэрт хариу тайлбар гаргах

 $           563.00

 

5

Барааны тэмдгийн мэдүүлэгт эсэргүүцэл гаргах

 $           739.46

 

6

Эсэргүүцэлд үндэслэл бүхий няцаалт гаргах

 $           739.46

 

7

3 хүртэлх жил ашиглагдаагүй барааны тэмдгийн бүртгэлийг хүчингүй болгуулах

 $           722.50

 

8

Барааны тэмдгийн хүчинтэй хугацааг 10 жилээр сунгуулах

   
 

Барааны тэмдгийн нэг ангилал

 $           298.11

 $     732.73

 

Барааны тэмдгийн нэмэлт ангилал тутам

 $           241.00

 $     112.21

 

Хожуу хүсэлт (grace period)

 $             74.75

 

9

Барааны тэмдгийн эрх шилжүүлэх

   
 

Барааны тэмдгийн нэг ангилал

 $           346.94

 
 

Барааны тэмдгийн нэмэлт ангилал тутам

 $           245.75

 

10

Барааны тэмдгийн эрх эзэмшигчийн нэр, хаягийн өөрчлөлт хийх

   
 

Барааны тэмдгийн нэг ангилал

 $           177.25

 
 

Барааны тэмдгийн нэмэлт ангилал тутам

 $           121.75

 

11

Орчуулга 100 үг тутам

   
 

англи-хятад

 $             17.50

 
 

хятад-англи

 $             25.83

 

 

БНХАУ-д барааны тэмдгийн бүртгэл хийлгэхэд зарцуулах дундаж хугацаа 12-18 сар, бүртгэгдсэнээс хойшхи онцгой эрхийн хүчинтэй хугацаа 10 жил байна. Хүснэгтээс үзвэл барааны тэмдгийн бүртгэл болон сунгалтын мэдүүлэг гаргахаас бусад тохиолдолд БНХАУ-ын хуулийн фирмийг хөлслөх шаардлагатай болж байна.

Дотоодын аж ахуйн нэгжүүдийн хувьд БНХАУ-д оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийхээсээ өмнө Хятадын зах зээлд зар сурталчилгаа маркетинг хийж, үзэсгэлэнд оролцож байна. Гэвч энэ нь манай улсын бизнес эрхлэгчдийн брэнд нэрийг шударга бусаар бүртгүүлэх (trademark squatting) эрсдлийг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл Хятадын зах зээлд шударгаар үйл ажиллагаа явуулах боломжийг хумьж, өөрийн брэнд нэрээр борлуулалт хийхэд эрсдэл үүсч байна. Иймд экспорт хийж байгаа болон экспорт хийхээр төлөвлөж байгаа аж ахуйн нэгжүүд нэн түрүүнд экспортын улс оронд оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийж, хуурамч эрх эзэмшигчдээс бизнесийн үйл ажиллагаагаа хамгаалахыг уриалж байна. 

Бид Монгол Улсаас экспорт хийж байгаа улс орнуудын оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаар судлан цувралаар мэдээлэл хүргэх болно. Тухайлбал барааны тэмдгийн эрхийг өөр этгээдэд алдсан бол БНХАУ-ын хууль тогтоомжид заасан авч болох арга хэмжээ, хуулийн хугацаа, тавигдах шаардлагын талаар дараагийн дугаарт бичих болно.

Барааны тэмдэг гэж юу вэ? сэдэвт нийтлэлийг энд дарж үзнэ үү.

 

Нийтлэл бичсэн: С.Дүүрэнжаргал
Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Тусгай зөвшөөрлийн дугаар №068

 

МҮХАҮТ-ын Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын газар
Утас: 77277070-8
Email: patenttmbur@mongolchamber.mn


Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05