(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: "Бодлогын тогтвортой орчин бүрдүүлж байж Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт татна"

2024/12/16 1

Хөрөнгө оруулалт, худалдааны газраас Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож, санал бодлоо солилцлоо.

Хэлэлцүүлгийн эхэнд Хөрөнгө оруулалт худалдааны газрын дарга В.Энхбаатар хуулийн төслийн танилцуулга хийж, оролцогчдод мэдээлэл хүргэв. Дараа нь хуулийн төслийн талаар панел хэлэлцүүлэг болж, оролцогчдын асуултад хариулж, саналыг нь авсан юм.

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг гадаадын хөрөнгө оруулалтад түшиглэн дэмжих, Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хөрөнгө оруулагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, урамшуулах, хөрөнгө оруулалтын менежментийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг энэхүү хуулиар зохицуулах юм.

Хөрөнгө оруулалтын тухай хуульт хэрэгжсэн өнөөдрийг хүртэлх 11 жилийн хугацаанд уг хуульд 15 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд дийлэнх нь бусад хуулийг дагалдаж орсон өөрчлөлт байсан бөгөөд эдгээр нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглээгүй юм.

Харин энэ удаагийн хуулийн шинэчлэлээр дараах зарчмуудыг баримтлахаар тусгажээ.

  1. Хөрөнгө оруулалтын эрхзүйн орчин тогтвортой байх
  2. Хууль дээдлэх зарчмыг тусгах, хуулийг нэг мөр, хэлбэрэлтгүй хэрэгжүүлдэг байх
  3. Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг дордуулахаар бол хуулийг буцаан хэрэглэхгүй байх
  4. Гэрээний үүрэг чанд биелэгдэх
  5. Нээлттэй, ил тод, шуурхай, цахим байх

Хэлэлцүүлгийн үеэр Хөрөнгө оруулалт худалдааны газрын дарга В.Энхбаатар “Гаднын хөрөнгө оруулагчид хууль, орчин нь төгс байх албагүй, тогтвортой л байх ёстой гэдгийг хэлдэг. Мөн эрхийг хамгаалах асуудлыг хоёрдугаарт тавьдаг. Тиймээс энэ удаагийн хуулийн төсөлд гомдлыг хэрхэн хүлээн авч шийдвэрлэх механизм, тогтолцоог нэлээд нарийвчлан тусгасан байгаа. Хуулийн төслийн багийнхан олон янзын санал гаргаж байгаа. Дүрмийн сангийн 100 мянган ам.долларын босгыг бизнесийн салбарынхан байх шаардлагагүй гэж үзэж байна. Гэтэл зарим нь бүр өндөр байх ёстой гэдэг санал ч хэлж байна. Ажлын хэсэг үүнийг эцэслээгүй байгаа” гэлээ.

Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Д.Жаргалсайхан хэлэхдээ “Монгол Улсад хөрөнгө оруулахгүй байгаа хамгийн гол шалтгаан бол бодлогын тогтворгүй орчин. Тиймээс дахиж гар хүрч, өөрчлөөд байх шаардлагагүй ийм хууль болгох шаарлага тулгарч байна. Ямар нэг салбар, татварын урамшууллын зүйлүүдийг Татварын ерөнхий хуульд нь оруулж өгөөд газрын асуудлыг нь Газрын хуулиар, гадаадын ажилчдын асуудлыг нь Гадаадын иргэдийн асуудлаар салбарын хуульд нь оруулах гэх мэт. Дагалдах хуулиудаараа нэлээд шигтгэж өгнө. Татварын урамшуулал үзүүлэх, хөрөнгө оруулалтын босгоос хамаарч татвар тогтворжуулах гэдэг зүйл заалтуудыг Засгийн газар өөрөө шийднэ. Хуулийн төслийн маань гол агуулга энэ юм.

Монгол дахь Америкийн Худалдааны танхим (AmCham Mongolia)-ын гүйцэтгэх захирал О.Адъяа “Манай танхим Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ороод ажиллаж байна. Өмнө нь Хөрөнгө оруулалтын тухай хууль гэдэг томьёоллоор явж байсан бол шинэ хуулийн төслийн гол үзэл санаа нь “гадаадын хөрөнгө оруулалт” гэдгийг тусгайлан заасан. Манай танхимын олон санал туссан. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулагчдын байнга ярьж байдаг 100 мянган ам.долларын босгыг тоо заахгүйгээр Засгийн газар тогтооно гэж хуулийн төсөлд оруулсан. Мөн хөрөнгө оруулагчдад аливаа маргаан гарвал хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуудал байнга тулгардаг. Хэрэв маргаан гарвал олон Улсын арбитрын шүүхэд хандана гэж заасан. Ингэхийн тулд маш их хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдаг тул манай танхимаас болон бусад бизнес эрхлэгчдийн зүгээс хөрөнгө оруулагчдын асуудлыг шийдвэрлэх үндэсний зөвлөл байгуулах механизм байгуулъя. Ингэхдээ олон хүн цалинжуулаад явах биш тухайн асуудлыг шийдвэрлэх орон тооны бус ажилчинтай байхаар тусгасан.

Хууль батлагдчихвал гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, буцаад олж авах эхний ажлаа хийсэн байна гэдэг эерэг дохио өгөх болов уу гэсэн хүлээлттэй ажиллаж байна, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт 2023 оны хавар эхэлсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл Монголд орж ирсэн томоохон хөрөнгө оруулагч үнэндээ алга. Татварын маргаанаас болж зарим хөрөнгө оруулагч Монголоос дайжаад гарчихсан. Ийм нөхцөлд хувийн хэвшил, ЗГ нь ч тэр хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, буцааж олох ажил хийх хэрэгтэй байгаа.” гэлээ.


Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05