ТОП-6: "ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК" ХК ШАЛГАРЛАА

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим жил бүр хамтран “ТОП-100” ААН-ийг эрэмбэлэн, алдаршуулдаг хүндэтгэлийн үйл ажиллагааг 23 дахь жилдээ зохион байгууллаа. “ТОП 100” ААН-ийг эрэмбэлэхэд Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо хамтран ажилласан юм.
2023 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн ТОП-6 дугаар байранд "ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК" ХК шалгарлаа. Цом, өргөмжлөлийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нар тус компанийн гүйцэтгэх захирал О.Орхонд гардуулан өглөө. "ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК" ХК-ийн хамт олонд халуун баяр хүргэе.
https://www.mongolchamber.mn/a/1940