(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МОНГОЛ УЛСЫН 2023 ОНЫ ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ ТОДОРЛОО

2024/11/15 3

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим жил бүр хамтран “ТОП-100” ААН-ийг эрэмбэлэн, алдаршуулдаг хүндэтгэлийн үйл ажиллагааг 23 дахь жилдээ зохион байгууллаа. “ТОП 100” ААН-ийг эрэмбэлэхэд Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо хамтран ажилласан юм.

УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “ТОП 100 ААН-ийг эрэмбэлэхэд ажилласан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороонд талархал илэрхийлье.

Энэ удаа ТОП 100 ААН-ийг өргөмжлөхийн зэрэгцээ тэдгээртэй өрсөлдөх 150 компанийг эрэмбэлэн танилцуулж байгаа нь онцлог байна. Эдгээр 250 ААН-ийн борлуулалтын орлогын дүн ДНБ-ий 93 хувьтай тэнцэж байгаа ба төлсөн татвар нь нийт татварын орлогын 34 хувийг бүрдүүлжээ.

Дараа жилээс ТОП 500 ААН-ийг эрэмбэлэн жагсаалтыг гаргах бөгөөд энэ нь бизнес эрхлэлтийн түвшнийг илэрхийлэх нэг үзүүлэлт болохоос гадна жижиг, дунд бизнесийг идэвхижүүлэх, тэдгээрийг нийтэд таниулж хөрөнгө оруулалт, борлуулалтын үйл ажиллагаанд нь дэмжлэг болоход үр нөлөөгөө өгнө гэж үзэж байна.

Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, хууль эрх зүйн ба бодлогын тогтвортой байдлыг хангахад тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн манлайлал, санаачилга, оролцоо ихээхэн чухал бөгөөд бизнесийн ба салбарын нийтлэг эрх ашгийн төлөөх аливаа үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийлье” гэв.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын ЗГХЭГ-ын дарга Н.Учрал шалгаруулалтыг хааж үг хэлэхдээ “Аж ахуй нэгжүүдийн удирдлага, хамт олонд чин сэтгэлээсээ халуун баяр хүргэж, Амжилтаа бататгаж, улс эх орныхоо хөгжилд улам их хувь нэмрээ оруулахыг хүсэн ерөөе. Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж ажилласны үр дүнд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 онд анх удаа 5000 ам.доллар давж, 2023 онд анх удаа 5875 ам.доллар хүрлээ. Өнгөрсөн онд эдийн засаг 7 хувиар өсөж, ДНБ 68.9 наяд төгрөгт хүрсэн төдийгүй гадаад худалдааны нийт эргэлт 24.4 тэрбум, ам.доллар  болж, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан жил байлаа. Энэ амжилтад хүрэхэд аж ахуй нэгж байгууллага та бүхний оруулсан хувь нэмэр их байсан юм. 2023 оны ТОП 100 аж ахуй нэгж та бүхэн энэ төсвийг бүрдүүлснийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна" гэлээ. 

ТОП-10 "АПУ" ХК

ТОП-9 "ХҮРЭН ТОЛГОЙ КОЛЛ МАЙНИНГ" ХХК

ТОП-8 "ПРЕМИУМ НЕКСУС" ХК

ТОП-7 "НИК" ХХК

ТОП-6 "ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК" ХК

ТОП-5 "ГОЛОМТ БАНК" ХК

ТОП-4 "МОНГОЛЫН АЛТ МАК" ХХК

ТОП-3 "ХААН БАНК" ХК

ТОП-2 "ЭНЕРЖИ РЕСУРС" ХХК

ТОП-1 "ОЮУ ТОЛГОЙ" ХХК

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувийн хэвшлийн ТОП 100 аж ахуйн нэгжүүдийн оруулж буй  хувь нэмэр 2023 онд өссөн үр дүнтэй байна. ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 11.4 их наяд төгрөгөөр өсөж 50.4 их наяд хүрсэн нь ДНБ-ий 73 хувьтай дүйж, төлсөн татварын хэмжээ 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 29 хувь болж байгаа бөгөөд эдгээрт ажиллагсдын тоо  83.7 мянга буюу нийт ажлын байрны 7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оноос 1 хувиар өссөн байна.

ТОП 100 аж ахуй нэгжийн 89 нь хязгаарлагдмал хариуцлагатай компани, 14 нь хувьцаат компани байна. Салбараар нь авч үзэхэд уул уурхай олборлолтын салбар тэргүүлж, худалдаа, банк санхүү, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарууд удаалжээ. Мөн экспортын үйл ажиллагаа явуулдаг 27 аж ахуйн нэгж, түүний дотор уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортолдог долоон аж ахуйн нэгж энэхүү жагсаалтад багтжээ.

Энэ удаа ТОП 100 ААН-ийг өргөмжлөхийн зэрэгцээ тэдгээртэй өрсөлдөх 150 компанийг эрэмбэлэн танилцуулж байгаагаараа онцлогтой юм. Эдгээр 250 ААН-ийн борлуулалтын орлогын дүн  ДНБ-ий 93 хувьтай тэнцэж байгаа ба төлсөн татвар нь нийт татварын орлогын 34 хувийг бүрдүүлсэн байна. Ирэх жилээс ТОП 500 ААН-ийн жагсаалтыг гаргах бөгөөд энэ нь бизнес эрхлэлтийн түвшнийг илэрхийлэх шинэ үзүүлэлт болохоос гадна жижиг, дунд бизнесийг идэвхижүүлэх, тэдгээрийг нийтэд таниулж хөрөнгө оруулалт, борлуулалтын үйл ажиллагаанд нь дэмжлэг болох зорилготой юм.

 

ТОП-100 ААН-ийг үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл:

  • Худалдаа, үйлчилгээ: 27
  • Уул уурхай, олборлох үйлдвэрлэл: 26
  • Боловсруулах үйлдвэрлэл: 15
  • Барилга, зам: 10
  • Санхүү, даатгал: 6
  • Мэдээлэл холбоо: 5
  • Үйлчилгээ: 6
  • Тээвэр агуулах: 3
  • Цахилгаан дулааны үйлдвэрлэл, усан хангамж: 3 компани байна.

 

ТОП 100 аж ахуй нэгж, ТОП Төрийн өмчит ААН-ийн жагсаалтад багтсан олон нийтэд нээлттэй хувьцаа арилжаалдаг ААН-үүд

  1. ХААН банк ХК
  2. Голомт банк ХК
  3. Худалдаа хөгжлийн банк ХК
  4. Премиум Нексус ХК
  5. АПУ ХК
  6. Төрийн банк ХК
  7. Тавантолгой ХК
  8. Хас банк ХК
  9. Говь ХК
  10. Талх чихэр ХК
  11. Сүү ХК
  12. Алтайн зам ХК
  13. Шарын гол ХК

Алтанзул
Шалгарсан ТОП-100 ААН-ийнхаа байгууллагуудын линкийг нь оруулаачээ. Таних, танихгүй хүний өргөмжлөл барьсан зураг яг хэнд хэрэгтэй вэ?
Ganaa
Топ 5 д банкууд явж байгаа нь харамсалтай
Сонирхогч
СЗХ-ийн дарга ЗГ болон ТББ-ын шалгаруулалтад ямар хамааралтай вэ?
Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05