ТОП-9: "ХҮРЭН ТОЛГОЙ КОЛЛ МАЙНИНГ" ХХК ТОДОРЛОО

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим жил бүр хамтран “ТОП-100” ААН-ийг эрэмбэлэн, алдаршуулдаг хүндэтгэлийн үйл ажиллагааг 23 дахь жилдээ зохион байгууллаа. “ТОП 100” ААН-ийг эрэмбэлэхэд Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо хамтран ажилласан юм.
2023 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн ТОП-9 дүгээр байранд "ХҮРЭН ТОЛГОЙ КОЛЛ МАЙНИНГ" ХХК орлоо. Цом, өргөмжлөлийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нар тус компанийн гүйцэтгэх захирал И.Наянтайд гардуулан өглөө. "ХҮРЭН ТОЛГОЙ КОЛЛ МАЙНИНГ" ХХК-ийн хамт олонд халуун баяр хүргэе.
https://www.mongolchamber.mn/a/1940