(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

ААН-үүд ёс зүйн кодекстой болсноор ногоон зээл, санхүүжилт авах боломж нээгдэнэ

2024/02/05 0

НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, МҮХАҮТ, Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб хамтран “Тогтвортой хөгжил ба Сэргээгдэх эрчим хүч” сэдэвт бизнес эрхлэгчдийн өглөөний цайны уулзалтыг 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа.

Манай улсын хувьд эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудал нэн тулгамдаж, улс даяар хязгаарлалт хийж эхлээд буй. Энэхүү дутагдаж байгаа хүчин чадлыг сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх замаар нөхөх боломжтой. Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн тулд дэлхийн улс орнууд энэ чиглэлийн төслүүдэд нэн хөнгөлөлттэй зээл олгох гэхчлэн онцгойлон дэмжиж ирсэн. Гэхдээ зээл авахын тулд наад зах нь компани ёс зүйн кодтой байх шаардлага тулгардаг. Өөрөөр хэлбэл компанийн ажилтнууд хэр ёс зүйтэйгээс эхлээд компани бизнесийн үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлогодоо хүртэл шударга ёсыг хэрэгжүүлж чадаж байгаа эсэхийг санхүүжүүлэгчид шалгуур болгон хардаг байна. Мөн НҮБ-ын санаачлан батласан “Даян дэлхийн гэрээ”-нд нэгдсэн эсэхийг хөрөнгө оруулагчид  харгалзан үздэг болсон. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллаж, төсөл хэрэгжүүлэх компаниуд ёс зүйн кодекстой болж, цаашлаад НҮБ-ын санал санаачлагад нэгдэснээр  ногоон зээл,  санхүүжилт авах боломжтой талаар НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра, Рио Тинто Монгол ХХК-ийн Түншлэл, гадаад худалдаа хариуцсан захирал Б.Даваасүрэн, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан нар үг хэлж, мэдээлэл өглөө.

Уулзалтанд Эрчим хүчний зохицуулах хороо, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, MCS холдинг, Хаан банк, Тесо ХХК, Юнител групп, Ньюком групп, Говь ХК, Монгол базальт ХХК, Сайншанд салхин парк, Desert solar power one ХХК, Тэнүүн гэрэл констракшн ХХК зэрэг бизнесийн байгууллагын төлөөлөл оролцсон. Монгол улсад эрчим хүчний салбарын бодлого тогтвортой биш, 2 жилд нэг удаа сайд нь солигддог, үнэ тарифыг бодит өртгөөс нь доогуур барьж байгаа нь хөгжлийн хамгийн том саад болж байгааг уулзалтанд оролцогчид хөндөн ярьж байлаа. Эрчим хүчний үнэ тарифыг халамжийн өнцөгөөс харахаа болихгүй бол цахилгаан станцууд нь нүүрсний уурхайгаа, уурхай нь төмөр замаа татаж унагах эрсдэл ойрхон байгааг ч  салбарынхан хэлсэн. Мөн ААН-үүд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээд, хүлэмжийн хийн ялгаралгүй ногоон бүтээгдэгдэхүүн үйлдвэрлэгч гэдгээ ч зарлах боломж, сонирхол байдаг. Гэтэл энд тарифын болон хууль эрхзүйн ямар ч зохицуулалт байдаггүй. Тиймээс эрчим хүчний үнэ тарифын бодлого, сэргээгдэх эрчим хүчний хууль болон Худалдаа аж үйлдвэрийн танхимын хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэн батлах шаардлагатай байгааг онцолж байлаа. Нөөц хуримтлуулах баттерей хөгжснөөр нар салхины эрчим хүчний хөгжил илүү тогтвортой болж байгааг “Ньюком ХХК-ийн Гүйцэтгэх захирал  Б.Баатармөнх хэлсэн бол Оюутолгой компани нүүрсээр ажилладаг Дулааны станц болон дизель түлшний хэрэглээгээ багасгах замаар 2030 он гэхэд Хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувь бууруулж, 2050 он гэхэд энэ үзүүлэлтийг тэг болгох зорилт тавин ажиллаж байгаагаа мэдээллээ.

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06
"ЗУНДАРЬ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ДУУНУУДЫН ПЯНЗНЫ ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/10/05