(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Нэн тэргүүнд нийгмийн шударга ёс

2023/05/03 0

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Жильбер Унгбо

Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр буюу жил бүрийн 5 дугаар сарын 1-нийг дэлхийн нийт ажиллагсадын хөгжил дэвшилд оруулж буй хувь нэмрийг хүлээн зөвшөөрч тэмдэглэдэг юм. Энэ өдөр бол бидний бахархалын өдөр, баяр хөөр, итгэл найдварын өдөр.

Гурван жил үргэлжилсэн Ковид-19 цар тахал, түүнээс улбаалсан инфляци, мөргөлдөөн, түлш, хүнсний хомсдол нүүрлэсэн энэ үед нийгмийн шударга ёсыг нэн тэргүүнд тавих нь юу юунаас илүү чухал байна. Гэсэн хэдий ч улс орнуудын цар тахлын өмнөхөөс ч “илүү сайхныг бүтээх” амлалт хараахан биеллээ олоогүй, дэлхийн бүх ажиллагсадад үр шимээ өгч эхлээгүй байгаа нь харамсалтай.

Дэлхий даяар бодит цалин буурч, ядуурал нэмэгдэж, тэгш бус байдал урьд урьдынхаас илүү болжээ. 

Бизнес эрхлэгчид хамгийн их хохирол амсав. Цар тахлын дараах нөхцөл байдал бизнес эрхлэгчдийг улам хүнд байдалд оруулж, ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчид хаалгаа барихаас өөр аргагүйд хүрэв.

Олон хүмүүсийн хувьд Ковид-19 цар тахлыг даван туулахад гаргасан хүчин чармайлт талаар өнгөрч, тэдний хүссэн дэмжлэг биеллээ олсонгүй. Дэмжлэг байхгүй, боломж бас олдохгүй байгаа нь итгэл алдрахад хүргэж байна.

Ийм байдлаар урагшлах боломжгүй. Бид хувь заяаныхаа эзэн нь байх ёстой.  Шинэ, тогтвортой, шударга ертөнцийг бий болгохын тулд өөр замаар явъя. Энэ зам нийгмийн шударга ёсыг эрхэмлэсэн байвал зохино.

Нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх нь хүрэх боломжтой зорилго төдийгүй, тогтвортой, ирээдүйг цогцлоох суурь нөхцөл юм. Харин яаж хүрэх вэ? 
Юуны өмнө бидний бодлого, үйл ажиллагаа хүн төвтэй байж, хувь хүний эрх чөлөө, нэр төрийг дээдэлж, эдийн засгийн аюулгүй байдал, тэгш боломжийг хангах замаар хүн бүрийн эдийн засаг, оюун санааны хөгжлийг дэмжих хэрэгтэй. Энэ шинэ зүйл биш. Энэ зарчмыг Дэлхийн хоёрдугаар дайны дараа буюу 1944 онд ОУХБ-ын олон улсын гишүүн орнууд Филадельфийн тунхаглалд тусган, баталгаажуулсан юм.

Энэхүү баримт бичиг нь улс орнуудын улс төр, эдийн засгийн тогтолцооны суурь зарчим бөгөөд эдийн засгийн хөгжлийг тодорхой “тоонд” хүргэхийн төлөө бус харин хүний хэрэгцээ, хүсэл эрмэлзлийг дэмжихэд чиглүүлэх ёстой гэдгийг онцолжээ. Ингэхийн тулд тэгш бус байдал, ядуурлыг бууруулж, нийгмийн хамгааллын суурь тогтолцоог бий болгоход анхаарна гэсэн үг. Хүн бүр сайхан амьдрах гол арга бол чанартай ажлын байр бөгөөд үүнийг Тогтвортой хөгжлийн наймдугаар зорилго болгон “Бүх нийтээрээ зохистой хөдөлмөр” эрхлэнэ гэж тодорхойлсон байдаг.

Ингэхийн тулд ужиг болсон хуучин тогтолцоогоо өөрчлөх, шинэ техник, технологиор дамжуулан ажлын байрыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож, шударга шилжилтийг дэмжин, хүн ам зүйн өөрчлөлт, шилжих хөдөлгөөнийг асуудал гэхээсээ илүү, боломж гэж харан ур чадвар, нийгмийн хамгааллаар дэмжиж, илүү нэгдмэл, аливаа сорилтыг даван туулах чадвар бүхий нийгмийг цогцлоохын төлөө ажиллах хэрэгтэй байна.

Түүнчлэн, нийгэм, эдгийн засгийн тогтолцоогоо дахин нэг харж, бүтцийн өөрчлөлт хийх замаар нийгмийн шударга ёсыг бэхжүүлж, шударга бусын ангал руу унахаас сэргийлье. Хөдөлмөрийн институц, байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, нийгмийн түншлэлийг шинэ шатанд гарган, хууль тогтоомж, дүрэм журмаа амьдралд ойртуулж, тогтвортой бизнесийг дэмжин хүн бүрийн хөдөлмөрлөх эрхийг хангах шаардлагатай байна.

Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд бидний хамтын хүчин чармайлт чухал. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хэлэхдээ, Бид хөгжлийн хамтын ажиллагааныхаа хүрээнд бодлогын уялдаа холбоогоо сайжруулж, хүчин чармайлтаа нэмэгдүүлэх ёстой гэжээ.

Тийм учраас бид Нийгмийн шударга ёсны төлөөх дэлхийн эвслийг байгуулж байна. Энэхүү эвсэл нь олон улсын байгууллага, оролцогч талуудыг нэгтгэсэн платформыг хөгжүүлж, дэлхийн хөгжлийн тулгуур баганын нэг болох нийгмийн шударга ёсыг бэхжүүлэн, хүн төвтэй хөгжлийн үзэл санааг үндэсний, бүс нутгийн, мөн дэлхийн хэмжээний бодлого, үйл ажиллагаанд тусгах юм.

Бид хувь заяагаа өөрсдөө шийднэ. Эдийн засгийн хувьд ч, нийгмийн ч хувьд, бас байгаль орчны хувьд. Бид тогтвортой, шударга нийгмийг цогцлоож, дэлхий дээр энх тайван, шударга ёсыг тогтоож чадна.

Эх сурвалж: Олон улсын хөдөлмөрийн байгууллага


Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026/10/20
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
ТӨР, ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫН ТӨСЛИЙГ БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨЛД ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/06