(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Тогтвортой Сарлагийн арьс” төслийн хүрээнд шинэ технологи танилцуулах сургалт зохион байгуулагдлаа

2023/05/02 0

“Тогтвортой Сарлагийн aрьс” төслийн хүрээнд МҮХАҮТ, Монголын Арьс Шир Үйлдвэрлэгчдийн Холбоо (МАШҮХ) болон төслийн оролцогч талууд хамтран шинэ технологи танилцуулах сургалтыг 4 дүгээр сарын 24-нөөс 29-ний хооронд зургаан өдрийн турш зохион байгууллаа. "Булигаар" ХХК, "Бренд гутал" ХХК болон МАШҮХ-ны гишүүн байгууллагуудын төлөөлөл 30 гаруй хүн хамрагдсан тус сургалтыг онол, практик хослуулан явуулсан бөгөөд сүүлийн үеийн арьс идээлгийн технологи болох "нойтон идээлэг"-ийн технологийг танилцуулсан юм.

Идээлгийн ийм технологийг арьс шир боловсруулах үйлдвэрлэлд нэвтрүүлснээр усны хэрэглээг 20-30 хувиар, буруу боловсруулалтаас үүдэлтэй хог хаягдал болон байгаль, хүрээлэн буй орчинд үзүүлэх хор нөлөөг бууруулахаас гадна арьс шир боловсруулах явцад үүссэн гэмтэл, бүрэн бус боловсорсон арьс ширийг нөхөн сэргээх боломжтой аж. Мөн энэхүү нойтон идээлгийн технологийг нэвтрүүлснээр тогтвортой, байгаль орчинд ээлтэй сарлагийн арьсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, экспортыг хөгжүүлэх боломж бүрдэх юм.

Сургалтыг Испани Улсын Технологи, Инновацын төвийн /INESCOP/ Материал үйлдвэрлэл лабораторийн дарга Элена Банон, ХБНГУ-ын Фрайберг эрдэм шинжилгээний хүрээлэнгийн арьс шир үйлдвэрлэлийн төвийн дарга, химич Стеван Гатлинг нар удирдан чиглүүлж, шинэ технологийг танилцууллаа.

Уг сургалт "Свитч Азиа" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Ургамлын аргаар идээлүүлсэн Монгол сарлагийн арьс шир ба арьсан бүтээгдэхүүний кластерийн био-арьс болон био-арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдав.


Арга Хэмжээ
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06