(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Бизнесийн ёс зүй, Комплаенсын Үндэсний II Форум зохион байгуулагдлаа

2023/05/02 0

МҮХАҮТ, Рио Тинто Монгол компани, Транспэрэнси Интернэшнл ТББ хамтран хэрэгжүүлж буй “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Бизнесийн ёс зүйн төв” болон МҮХАҮТ-ын дэргэдэх Комплаенсын зөвлөлөөс “Бизнесийн ёс зүй, Комплаенсын Үндэсний II форум”-г зохион байгууллаа. Форумд МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, Рио Тинто Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Рио Тинто группийн Ази, номхон далайн орнуудын Комплаенс хариуцсан захирал Мэри Слэйтэр, Монголын Мянганы сорилтын сангийн дотоод аудитын захирал Б.Батбаяр, Транспэрэнси интернэшнл Монгол ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Мөнхжаргал, МҮХАҮТ-ын дэргэдэх Комплаенсын зөвлөлийн зөвлөх, гишүүд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл 150 гаруй оролцогч танхимаар, орон нутгийн бизнес эрхлэгчид цахимаар оролцов.

Форумын үеэр Рио Тинто групп, Монголын мянганы сорилтын сангаас Бизнесийн ёс зүйн олон улсын хэмжээг баримтлан ажиллаж буй туршлагаасаа хуваалцаж, Эйч ар консалтинг фирм ХХК-ийн захирал Ш.Баярмагнай Хөдөлмөрийн харилцаанд бизнесийн ёс зүйн хэрхэн баримтлах, МҮХАҮТ-ын дэргэдэх Комплаенсын зөвлөлийн зөвлөх Б.Батзориг Комплаенсын төлөв байдлын судалгааны дүнг танилцууллаа.

Ёс зүй ба шударга өрсөлдөөн, Хөдөлмөрийн харилцаа, Комплаенсыг хэрэгжүүлэхийн ач холбогдол болон сорилт бэрхшээлийн талаар панел хэлэлцүүлгүүдийг өрнүүлж, бизнесийн ёс зүйг баримтлах хэрэгцээ шаардлага, ёс зүйг баримталснаар урт хугацаанд тогтвортой хөгжих болон бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж, ач холбогдлын талаар хэлэлцэж, санал солилцсон юм.

Бизнесийн үйл ажиллагааг ёс зүйтэй явуулж, олон улсын жишигт нийцсэн стандарт, дүрэм журмыг мөрдөж ажилласнаар бизнест оролцох төрийн оролцоог бууруулах үйл ажиллагааг манлайлах боломжтой талаар форумын оролцогчид саналаа илэрхийлж байлаа. Хариуцлагатай, ёс зүйтэй бизнесийн талаарх яриа хэлэлцүүлэг форумын үеэр өрнөж, бизнес зөвхөн өндөр ашиг орлого олоход чиглэдэг уламжлалт ойлголт ард хоцорч, урт хугацаанд нэр хүндтэй оршин тогтнох, хүрээлэн буй орчин, нийгэм, олон нийтэд эергээр нөлөөлөхөд ёс зүйтэй байх нь чухлыг онцолж байв.

Мөн форумыг угтан зохион байгуулсан “Бизнесийн өсөлт ба ёс зүй” нийтлэлийн уралдааны шагналыг гардууллаа. Уралдаанд 20 гаруй нийтлэл ирүүлснээс I байрт, “Бизнесийн ёс зүй хүчирхэг ирээдүйг бүтээнэ” нийтлэлээр www.ergelt.mn сайтын сэтгүүлч Г.Батзориг, II байрт, “Зах зээлд үнэ, байрлал чухал ч ёс зүй гэдэг чухал ойлголт гарч ирлээ” нийтлэлээр сэтгүүлч Б.Пүрэврэнцэн, III байрт, “Ёс зүй бизнесийн дархлаа болох нь” нийтлэлээр www.business.mn сайтын ерөнхий редактор Г.Даваадорж нар тус тус шалгарав.


Арга Хэмжээ
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06