(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Гадаадын хөрөнгө оруулал татах, аялал жуулчлалыг дэмжих эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэв

2023/03/30 0

МҮХАҮТ, Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ)-тай хамтран тус газраас үзүүлж буй үйлчилгээ, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын эрх зүйн орчин, хөрөнгө оруулагч, жуулчны виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл, цахим визийн www.evisa.mn системийн танилцуулга хийж, хувийн хэвшлийн төлөөлөлтэй санал солилцох, бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлыг тодорхойлох, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хамтарсан санал, дүгнэлт гаргах уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалт, зөвлөгөөнд Америкийн Нэгдсэн Улсын ЭСЯ, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын ЭСЯ, БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагчдын Зунхуа нийгэмлэг, МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл, уул уурхай, барилга тоног төхөөрөмж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын нийт 90 гаруй төлөөлөгч оролцов.

Оролцогчдод Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль (ГИЭЗБТХ)-ийн нэмэлт өөрчлөлт, виз, зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөл, зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа, цахим үйлчилгээний талаар танилцуулж, Иргэний харьяалал, олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрын Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгохтой холбоотой мэдээлэл хүргэлээ.

2022 оны байдлаар Монгол Улсад дэлхийн 123 улсын 20 мянга гаруй иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Цахим виз олгох орны тоог нэмэгдүүлж, 99 орны иргэдэд цахимаар виз олгож эхэлсэн, ГИХГ-аас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад нийт 33 төрлийн үйлчилгээ үзүүлж буйгаас 15 төрлийн үйлчилгээг үе шаттай цахимжуулсан, цахимаар үйлчилгээ авсан иргэний тоо 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл 74 мянгад хүрсэн зэрэг мэдээллийг өгөв.

Мөн сүүлийн гурван жилд нийтлэг илэрсэн зөрчил дутагдлыг авч үзвэл, гадаадын иргэдийн зүгээс виз, оршин суух зөвшөөрлийн хугацаагаа санаатай болон санамсаргүй хэтрүүлсэн, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах, хууль бусаар хөдөлмөрлөх, шалгалтаар биедээ бичиг баримтгүй, бичиг баримтаа нуух, үрэгдүүлэх зэрэг зөрчлүүд байна. Тиймээс уригч иргэн, аж ахуйн нэгж байгуулагуудын зүгээс хууль тогтоомжийн талаар зохих мэдээллийг нээлттэй авч, гадаадын иргэнийг үнэн зөв мэдээллээр ханган зөрчлөөс сэргийлэх хэрэгтэй талаар санууллаа.

Иргэн, аж ахуйн нэгжүүдийн зүгээс: ГИЭЗБТХ-ийн 24.4-т заасан Гадаадын иргэнийг орон байраар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүнийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 48 цагийн дотор бүртгүүлэхтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, аль болох хөнгөвчлөх, чирэгдэл багатай болгоход анхаарч ажиллахыг хүслээ. Түүнчлэн, цахим виз, визийн зөвшөөрөл, оршин суух эрхтэй холбоотой асуултууддаа хариулт авав.


Арга Хэмжээ
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06