(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-ын салбар Танхимуудын тайлангийн хурал болж, шилдгүүдээ тодрууллаа

2023/03/24 0

МҮХАҮТ нь 21 аймагт салбар Танхимтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тус салбар Танхимуудын 2022 оны үйл ажиллагааны тайлангийн хурлыг 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулав. Тайлангийн хуралд 21 аймгийн салбар танхимын дарга, менежер нийт 40 гаруй хүн хамрагдав. Салбар Танхимууд өнгөрсөн онд орон нутагт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг чадавхжуулах сургалт, уулзалт хэлэлцүүлэг болон үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр нийтлэг үйл ажиллагаагаа явуулсан байна. Мөн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн гадаад, дотоод хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд анхаарч, гаднын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зэргээр ажиллажээ.

2022 онд үйл ажиллагаагаараа тэргүүлсэн шилдэг салбар Танхим болон менежерүүдийг шалгаруулахад, Орхон, Хэнтий, Өвөрхангай аймгийн ХАҮТ Орон нутгийн шилдэг танхимаар, Архангай аймаг дахь ХАҮТ-ын менежер П.Бямбасүрэн, Дархан-Уул аймаг дахь ХАҮТ-ын менежер А.Сарандэлгэр, Өвөрхангай аймаг дахь ХАҮТ-ын менежер Д.Мягмарсүрэн нар шилдэг менежерээр шалгарлаа.

Энэ үеэр салбар Танхимын дарга, менежерүүдэд зориулан Бизнесийн ёс зүйн төвийн болон Монголын бизнесийн орчны судалгааны танилцуулгыг хийж, чадавхжуулах сургалт зохион байгуулав.

ChamberBus хөтөлбөр: Орон нутгийн бизнес эрхлэгчдийг Улаанбаатар хотын томоохон үйлдвэрүүдтэй танилцуулах, туршлага судлах, МҮХАҮТ-ын үйл ажиллагаатай танилцуулах хөтөлбөрийг Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Орхон, Өвөрхангай аймгуудын салбар Танхимуудын хүсэлтээр зохион байгуулж, тус хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн бизнес эрхлэгчдийг 15 /давхардсан тоогоор/ үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцуулж, сургалтад хамруулсан.

Сургалт, мэдээлэл: Орон нутгийн бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд зөвлөгөө мэдээлэл сургалтыг тухай бүр зохион байгуулан ажилласан. Тухайлбал: Татварын хуулийн шинэчилсэн найруулга, Хөдөлмөрийн тухай хууль, Санхүүгийн боловсрол олгох сургалтуудыг зохион байгууллаа.

Бүх гишүүдийн хурал: 2022 онд Булган, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Орхон, Хөвсгөл, Дархан-Уул аймаг дахь ХАҮТ-ын бүх гишүүдийн хурлыг зохион байгуулав. Говь-Алтай, Хөвсгөл, Дархан-Уул аймаг дахь ХАҮТ-ын дарга болон тэргүүлэгч гишүүд шинээр сонгогдсон. Энэ үеэр орон нутгийн бизнес эрхлэгчдэд МҮХАҮТ-ын үйл ажиллагааны танилцуулга мэдээлэл, хийгдсэн судалгааны тайлан, дүгнэлтийг танилцуулав.


Арга Хэмжээ
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06