(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Улаанбаатар хотод 2023 оны 9 дүгээр сард "Австри-Монголын бизнес уулзалт" зохион байгуулагдана

2023/03/24 0

Бүгд Найрамдах Австри Улс болон Монгол Улсын Засгийн газар хоорондын комиссын 8 дугаар хурал (2023.03.21) Вена хотод зохион байгуулагдаж, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цахим боловсрол, эрчим хүч, эрдэс баялаг, хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, хог хаягдлын чиглэлээр өргөжүүлэн тэлэх хэлэлцээрт Монгол Улсыг төлөөлж комиссын дарга, УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал гарын үсэг зурлаа.

Комиссын хуралд хувийн хэвшлийг төлөөлж МҮХАҮТ-ын Бизнес академийн зөвлөх Д.Ерөө, Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Платинум Ланд ХХК-ийн дэд захирал Л.Мөнхгэрэл нар оролцлоо.

БНАУ-ын хувийн хэвшлийн төлөөлөл хог хаягдал дахин боловсруулах, цахим боловсрол, ЖДҮ-ийн цахим шилжилт, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах бодит төслийн саналуудаа танилцуулж, Монгол Улсаас хамтран ажиллах ААН, компани хайж байгаагаа дурьдав.

МҮХАҮТ-ын зүгээс хуралдаанаас гарсан саналыг гишүүн байгууллагуудад хүргэн, дэмжиж ажиллахаар тохиролцов. Мөн 2023 оны 9 дүгээр сард Австри-Монголын бизнес уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран  ажиллах санал солилцлоо
МҮХАҮТ, Монголын Банкны холбоотой хамтран ажиллах санал солилцлоо
2024/05/03
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
“BUSINESS CUP 2024” хөлбөмбөгийн шилжин явах цомын төлөөх тэмцээний бүртгэл эхэллээ
2024/05/03
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
Тайбэйн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газартай уулзалт хийлээ
2024/05/03
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
Монгол Тариаланчдын Үндэсний Холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа
2024/05/03
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
CACCI-тай хамтран вебинар зохион байгууллаа
2024/05/03
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
МҮХАҮТ ЭРДЭНЭС ҮТП ХХК-ТАЙ  ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024/05/02
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ,  ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
ИТГЭМЖЛЭГДСЭН АЖ АХУЙН НЭГЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САЙЖРУУЛАХ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАР БОЛЛОО
2024/05/02
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
Аргентин улсын Кордоба мужийн Экспортыг дэмжих агентлагтай цахим уулзалт хийлээ
2024/05/02
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ СЭНКО Групп Холдингийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/05/02
"Органик Монгол хөтөлбөр"-ийн 2024 онд олгох зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2024/05/02