(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Компанийн нийгмийн хариуцлага ба тогтвортой хөгжлийн зөвлөлийн гишүүдийн уулзалт болов

2023/03/03 0

МҮХАҮТ-ын дэргэдэх Компанийн нийгмийн хариуцлага (КНХ) ба тогтвортой хөгжлийн зөвлөлийн гишүүдийн ээлжит уулзалт (2023.02.28) боллоо.

Уулзалтын эхэнд КНХ ба тогтвортой хөгжлийн зөвлөлийн дарга Ж.Сүнжидмаа НҮБ-ын Даян дэлхийн гэрээ, тус гэрээнд бизнесийн байгууллагууд хэрхэн элсэх талаар мэдээлэл өгөв. НҮБ-ын Даян дэлхийн гэрээ нь дэлхий даяарх бизнесийн тогтвортой байдал, нийгмийн хариуцлагын бодлогыг хэрэгжүүлэхэд түлхэц өгөх зорилгоор 2000 оноос хэрэгжиж буй томоохон санаачилга юм. МҮХАҮТ энэхүү санаачилгад 2006 онд нэгдэн, бизнесийн төлөөллийн гол байгууллагын хувьд Даян дэлхийн гэрээний үндсэн зорилтуудыг дэмжин ажиллаж байна.

Даян дэлхийн гэрээнд нэгдсэн Хаан банкны туршлагаас тус банкны Тогтвортой хөгжлийн мэргэжилтэн О.Билгүүн танилцуулав.

Уулзалтад оролцогчид Даян дэлхийн гэрээний Монгол дахь сүлжээг байгуулах, олон улсын энэхүү санаачилгад илүү идэвхтэй оролцох нь МҮХАҮТ-ын нийт гишүүд болон тус зөвлөлийн гишүүн компаниудын үйл ажиллагаанд өндөр ач холбогдолтой талаар ярилцаж, ажил хэрэг болгоход санал нэгджээ.

Мөн энэ үеэр ТЭСО Инвестмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбаяр "ТЭСО групп" ХХК-ийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, ТЭСО групп Даян дэлхийн гэрээнд нэгдэх хүсэлтэй байгааг илэрхийлэв.

Түүнчлэн зөвлөлийн дарга Ж. Сүнжидмаа ESG буюу “Байгаль орчин- нийгэм- засаглал”-ын талаар мэдээлэл өгч, зөвлөлийн гишүүд цаашид ESG буюу "байгаль орчин-нийгэм- засаглал"-ын асуудалд илүү анхаарч, хамтран ажиллахаар тогтлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Lady Entrepreneur 2023 арга хэмжээ
2023/03/20
О.АМАРТҮВШИН: “БУЯН” ЖАГАА БА ШИНЭ ЗӨВШИЛЦӨЛ
2023/03/20
Сэтгүүлчид “Бизнесийн ёс зүй” сургалтад хамрагдлаа
2023/03/20
Харвард Менеж-Ментор хөтөлбөрийн төгсөлт боллоо
2023/03/17
Дэлхийн томчууд нэг дор Лас Вегасын СON EXPO-д
2023/03/14
МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн ээлжит уулзалт зохион байгуулагдлаа
2023/03/14
МҮХАҮТ-ын 2023 оны 2 дугаар сарын Мэдээллийн товхимолтой танилцана уу
2023/03/14
Кувейт - Монголын бизнес форум амжилттай зохион байгуулагдлаа
2023/03/14
Худалдааны танхимууд Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд тавьсан хоригийг УИХ хүлээн авахыг уриалж байна
2023/03/14
“Санхүүжилт татах боломж - Тогтвортой санхүү болон ногоон бонд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2023/03/13
"FOODEX-2023"48 дахь удаагийн хүнс, хүнсний бүтээгдэхүүн, технологийн үзэсгэлэнд оролцлоо
2023/03/10
"Катар-Монголын бизнес форум"-ыг зохион байгууллаа
2023/03/09
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ “Монконди” чихэр, амттаны үйлдвэртэй танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа
2023/03/06
"LADY ENTREPRENEUR-2023" шалгаруулалтад материал авч эхэллээ
2023/03/05
МҮХАҮТ-д "Эх оронч худалдан авалт, үндэсний үйлдвэрлэл-2023" үзэсгэлэн зохион байгуулагдаж байна
2023/03/03
Компанийн нийгмийн хариуцлага ба тогтвортой хөгжлийн зөвлөлийн гишүүдийн уулзалт болов
2023/03/03
“Бизнесийн ёс зүй, сайн засаглал, зөв менежментийн тогтолцоо” дугуй ширээний уулзалт, ярилцлага боллоо
2023/03/01
“Хариуцлагатай бизнес, шударга байдлын аргачлал хэвшүүлэх” сургалт зохион байгуулагдлаа
2023/02/20
Мэндчилгээ
2023/02/20
Олон улс, улсын чанартай авто зам дагуу аялал жуулчлалын цогцолбор байгуулах 10 байршлыг шинээр зарлана
2023/02/17