(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Улаанбаатар хотын нийтийн тээвэрт Бүгд Найрамдах Узбекистан Улсын “Самавто” компанийн SAZ LE60 маркийн автобусаа хүлээлгэн өглөө

2023/02/10 0

МҮХАҮТ-ын санаачилгаар Улаанбаатар хотын нийтийн тээвэрт Бүгд Найрамдах Узбекистан Улсын "СамАвто" компанийн SAZ LE60 маркийн автобусыг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо. Тус арга хэмжээнд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Нийслэлийн Засаг Даргын Ахлах Зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн тээврийн газрын Дарга С.Жавхлантбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын "СамАвто" компанийн Орлогч Захирал Ярашев Илхомжон Турканбоевич тэргүүтэй хүндэт зочид оролцлоо.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "Евро стандартад нийцсэн, үүгээр баталгаажсан автобусаар үйлчлүүлнэ гэдэг чухал. Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болоод байгаа автозамын түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийн салбарын шинэчлэл хамгийн их яригдаж байна. Энэ цаг үед "СамАвто" компани өөрийн автобусаа танилцуулж байна. Энэхүү үйл явдал нь нийтийн тээврийн шинэчлэлд томоохон хувь нэмэр оруулна гэж харж байна. Иргэдийн 90 гаруй хувь нь нийтийн тээвэрт сэтгэл ханамжгүй байна гэсэн судалгаа гарсан. Үүнийг өөрчлөхийн төлөө төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа зорих учиртай. 2022 оны 7 дугаар сард Бүгд Найрамдах Узбекистан Улсын “СамАвто” компанийн төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр тус компанийн үйл ажиллагааг Монголд таниулах, Улаанбаатар хотын нийтийн тээвэрт өөрсдийн үйлдвэрлэлийн SAZ LE60 маркийн автобусыг танилцуулан явуулах талаар тохиролцсон. Ийнхүү харилцан тохиролцсоны үр дүнд Монголын цаг уурын нөхцөл байдалд тусгайлан зориулж SAZ LE60 маркийн 2 автобусыг үйлдвэрлэн Нийслэлд хүлээлгэн өгч байна. Энэ бол дорвитой тусламж, бодит хамтын ажиллагаа. Том боломж нэг талаар олгож байна" гэв.

“СамАвто” компанийн үйлдвэрийн SAZ LE60 маркийн автобус өөрийн чанараа таниулж, нийтийн тээврийн ачааллыг бууруулах асуудалд хувь нэмрээ оруулах юм. Зургаан мэргэжилтэн үүнд анхаарч, цаг тухай бүрт нь засвар үйлчилгээг тогтмол хийж, Монголын нөхцөлд улам нийцүүлж, дараа дараагийн сайжруулалтыг хийх юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврээр өдөрт 105 чиглэлд давхардсан тоогоор 500-600 мянган хүн үйлчлүүлдэг гэх тоон мэдээлэл бий.

“СамАвто" компанийн SAZ LE60 маркийн автобус нь 190 морины хүчин чадалтай, нэг удаад 56 зорчигч тээвэрлэх боломжтой, цонх нь цантдаггүй, шалнаасаа халдаг, Эйр кондишны нэгдсэн системтэй, шатахууны багтаамж нь 150 литр. Төв Азийн автобус үйлдвэрлэлийн зах зээлд "СамАвто" нь гол нийлүүлэгчдийн нэг юм. Үйлдвэрийн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлээс гадна Гүрж, Казахстан, Кыргызстан, ОХУ, Тажикстан, Украин улс руу экспортолж ирсэн. SAZ LE60 маркийн автобус нь Евро стандартад нийцсэн, Японы ISUZU технологи, ноу-хау-г нэвтрүүлсэн. Тус корпорацийн хөдлөх эд анги, тоног төхөөрөмжийг суурилуулсан.

“СамАвто” компани нь “SAZ LE60” маркийн тус автобус нь Монгол Улсын байгаль цаг уур, хэрэглээний нөхцөлд нийцүүлэхээр тусгайлан үйлдвэрлэсэн гэдгээрээ онцлог. Чанартай, тав тухтай, хүртээмжтэй нийтийн тээврийн үйлчилгээг бий болгоход хувийн хэвшил санаачилгын эхлэл үүгээр тавигдаж байна. Монгол Улсын Засгийн газар төр, хувийн хэвшлийн түншлэлд онцгой ач холбогдол өгч байгаа. Хууль эрх зүйн орчин нь бүрдсэн” гэдгийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар онцолсон юм.

Бүгд Найрамдах Узбекистан Улсын "СамАвто" компанийн Орлогч Захирал Ярашев Илхомжон Турканбоевич “Манай “СамАвто” компани нь сүүлийн 23 жилийн хугацаанд борлуулалтын зориулалттай техник буюу ачааны автомашин, автобус, пикаб машиныг үйлдвэрлэж эхэлсэн. Та бүхэнд танилцуулж байгаа SAZ LE60 маркийн автобус нь бидний олон жилийн судалгаа, туршлага дээр үндэслэн бий болсон бүтээгдэхүүн. Хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэ нь том алхам болно гэж найдаж байна” гэв.

Арга Хэмжээ
01
01 сар
КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ-2026
01
01 сар
ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО
01
01 сар
СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ
18
03 сар
"ISO/IEC17025 ЛАБОРАТОРИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО" Ахисан шатны сургалт
16
04 сар
ISO/IEC 17025:2017 АРГЫН БАТАЛГАА & НОТОЛГОО
20
05 сар
ISO/IEC 17025:2017 ЧАНАРЫН ХЯНАЛТ БА ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ
29
06 сар
ELSA AI - Англи хэлний сургалт
22
09 сар
Монгол-Сингапур бизнес форум
13
10 сар
“ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ-2026” ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ
17
10 сар
Гадаад худалдааны менежерийн сургалт 2026
17
10 сар
ГАДААД ХУДАЛДААНЫ МЕНЕЖЕР-2026
21
10 сар
TEX+ VISION KOREA
04
11 сар
“BAZAAR BERLIN 2026” Олон Улсын Үзэсгэлэн
04
11 сар
Food Week Korea 2026 - Хүнсний салбарын олон улсын үзэсгэлэн
05
11 сар
Чанарын менежерийг чадавхжуулах сургалт
23
11 сар
Канад улсад зохион байгуулагдах Canadian Western Agribition Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн
10
12 сар
“ТАЙПЭЙН ОЛОН УЛСЫН БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮЗЭСГЭЛЭН-2026” ҮЗЭСГЭЛЭН БОЛНО
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
ПУСАН ХОТЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА КАН МИ ГҮЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД МҮХАҮТ-Д ЗОЧИЛЛОО
2026/10/22
МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
2026/10/22
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕСИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026/10/20
ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА “ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ЗӨВШӨӨРЛИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ, ХЭРЭГЖИЛТ БА БИЗНЕСИЙН ОРЧИН” 7 ХОНОГИЙН АРГА ХЭМЖЭЭГЭЭР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
ДЭЛХИЙН МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙН БАГА ХУРАЛД ОРОЛЦЛОО
2026/10/19
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
МОНГОЛТРАНС - ӨСӨЛТӨД ХӨТӨЛСӨН 35 ЖИЛ
2026/10/19
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
ШИНЭ ГИШҮҮДДЭЭ ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ
2026/10/16
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ИМПОРТЫН МЭДЭГДЭЛ ОЛГОХ БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЖАГСААЛТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026/10/16
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“HOME PRO 2026” ТӨВ АЗИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2026/10/15
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
“BUSINESS OUTLOOK 2027” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ИРЭХ ОНЫ БИЗНЕСИЙН ОРЧИН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2026/10/14
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
МҮХАҮТ “MIU” ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДАД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ТАНИЛЦУУЛЛАА
2026/10/14
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
ISO/IEC 17025 СТАНДАРТЫН АРГЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, НОТЛОГООНЫ ПРАКТИК СУРГАЛТ БОЛЛОО
2026/10/13
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МОНГОЛ–СИНГАПУРЫН БИЗНЕС ФОРУМ СИНГАПУР УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/13
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн”
“KYRGYZSTAN EXPO-2026” үзэсгэлэн” "EXPO EURASIA KYRGIZSTAN -2026” үйлдвэрлэлийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна.
2026/10/12
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
“Тэрбум мод” үндэсний мод тарих аян
2026/10/12
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
Сайн Трансфер ХХК нь Монгол Улсаас БНХАУ болон Хонг Конг руу юанийн гүйлгээ хийх үйлчилгээг найдвартай үзүүлж байна
2026/10/09
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ  ХУРАЛ БОЛНО
МҮХАҮТ-ЫН ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ АЙМГУУДЫН САЛБАР ТАНХИМЫН БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛНО
2026/10/09
"ХОЙД БҮСИЙН БИЗНЕС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН - 2026" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026/10/08
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
Монголын бизнес төлөөлөгчид Сингапурын Meinhardt Group-ийн удирдлагуудтай уулзлаа
2026/10/07
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
МОНГОЛЫН КОМПАНИУД ХҮНИЙ ЭРХИЙН ЭРСДЭЛИЙГ ҮНЭЛЭХ ПРАКТИК ХЭРЭГЛЭГДЭХҮҮНТЭЙ БОЛЛОО
2026/10/06