(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Гүрж яагаад чадав” номын танилцуулга өдөрлөг зохион байгуулагдлаа

2023/02/10 0

Гүрж улсын шинэчлэлийн хүрээнд явуулсан бодлого, түүний үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн алхам, өрнөл, тулгарч байсан сорилт бэрхшээл, гарсан үр дүнг нэгтгэн өгүүлэх “Гүрж яагаад чадав” номын танилцуулга өдөрлөг МҮХАҮТ-ын Их танхимд боллоо.

Оросын эдийн засагч, Эдийн засгийн шинжилгээний институтын ажилтан, Английн Economist сэтгүүл болон Forbes сэтгүүлд нийтлэлчээр ажиллаж байсан Лариса Бураковагийн бүтээл ийнхүү дахин уншигчдын хүртээл болж, өргөн олны сонорт хүрч байна.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшингийн санаачилгаар орчуулагч Лувсангомбын Дандийн гэгээн дурсгалд зориулж, “Гүрж яагаад чадав” ном дахин шинээр мэндлэв.

Монголын банкны холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ тус номын редактор хэмээх эрхэм үүргийг чадмаг гүйцэтгэжээ. “Гүрж яагаад чадав” номын талаарх ерөнхий танилцуулга илтгэлийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэлцүүлж, шинэчлэл хийхээс өмнө болон хийсний дараах нөхцөл байдал, хүрсэн үр дүнг сонирхуулсан юм.

Тодруулбал, хувьчлал, төрийн алба, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт гарсан өөрчлөлтүүд, хүнд суртлыг арилгах, авлигын эсрэг шинэтгэл, эдгээрийн үр дүнд хэрхэн шинэ улс бүрдсэн талаар илтгэлдээ онцлов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "Номыг өмнө нь 2013 онд анх орчуулж хэвлэж байсан. Энэ удаа дахин редакторлаж, хоёр дахь удаагаа хэвлээд номын танилцуулгыг та бүхэнд хийж байна. Танилцуулж байгаа учир нь Монгол, Гүрж хоёр улс 1990 онд нийгмийн тогтолцоо, засаглалаа өөрчилсөн. Нэг гараанаас эхэлсэн. Гүрж өөрчлөлт, шинэчлэлтийг хийж чадсан бол Монгол Улс өнөөдөр үе үеийн төр засаг өөрчлөлт, шинэчлэлтийг хараахан хийж чадаагүй л байна. Тэгвэл Гүрж шинэчлэлийг яаж хийсэн тухай энэхүү ном бүхэлдээ өгүүлнэ" хэмээн тэмдэглэсэн юм.

“Гүрж яагаад чадав” номын редактор, Монголын банкны холбооны Ерөнхийлөгч О.Мэдрээ чадамгай, авьяаслаг, туршлагатай орчуулагч Л.Дандий агсныг дурсан, энэхүү бүтээлийг олны хүртээл болгохоор зориг шулуудан түүнд анх хандсан, энэ удаа дахин редактор хийх болсон сэтгэгдлээ оролцогчдод хуваалцсан юм.

Гүрж улс реформыг чөлөөт зах зээлийн эдийн засгийн онол, зарчмын дагуу хийжээ. Эрс шинэчлэл гэж тодотгож болохоор. Нийгмийн амьдралыг бүхэлд нь болон түүний зарим хэсгийг өөрчлөн байгуулах. Тухайлбал, улс төр, эдийн засаг, газар, татвар, боловсрол болон цэргийн салбарт эрс шинэчлэл хийхээр зорьсон байна. Жишээ авахад, Гүржид 2004 онд татварын 22 төрөл байсан бол 2008 онд энэ нь 6 төрөл болтлоо цөөрч, хувь хэмжээнүүд нь 33 хувиас 12 хувь хүртэл буурч, ердийн шатлалтай болсон байна. Гүржийн нэгдсэн төсвийн татварын орлого 2003 онд 469 сая ам.доллар байсан бол 2007 онд 2.2 тэрбум ам.долларт хүрч байжээ.


Арга Хэмжээ
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУДАРГА ШИЛЖИЛТ БОЛОН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЗОРИЛГОТОЙ ГУРВАН ТАЛТ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ УЛААНБААТАР ХОТНОО БОЛЛОО
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
МҮХАҮТ БОЛОН ФУКУЯМАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026/08/21
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
МҮХАҮТ БОЛОН ОХУ-ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО
2026/08/20
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
МОНГОЛ БРЭНДҮҮД ЭРЭЭН ХОТЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ЭХ ОРНОО ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОЖ БАЙНА
2026/08/20
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ - ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ШИНЭ ХӨДӨЛГҮҮР
2026/08/20
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
МҮХАҮТ-ЫН УДИРДЛАГУУД UNCCD COP17-ИЙН “НОГООН БҮС”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН ДОТООДЫН ААН-ҮҮДИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ТАНИЛЦЛАА
2026/08/18
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
MNG GmbH нь Германд төвтэй логистикийн компани
2026/08/14
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2026/08/12
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Монгол-Польшийн бизнес уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2026/08/08
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН
НҮҮРСНИЙ БҮС НУТГИЙН "ШУДАРГА ШИЛЖИЛТ" ХИЙХ СТРАТЕГИЙН ОЛОН УЛСЫН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО
2026/08/05
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
УИХ-ААС ИРҮҮЛСЭН ХАРИУ
2026/08/05
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН  ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД  МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН  ТАНХИМД ЗОЧЛОВ
ЯПОНЫ КАНАГАВА МУЖИЙН САГАМИХАРА ХОТЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД ЗОЧЛОВ
2026/08/04
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран
МҮХАҮТ болон БНХАУ-ын Өвөр Монголын Зөвлөл хамтран "Монгол Улс, БНХАУ-ын бүс нутгийн эдийн засаг, хамтын ажиллагааны уулзалт"-ыг зохион байгууллаа
2026/07/30
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ
2026/07/29
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүй
2026/07/20
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалт
2026/07/20
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт
2026/07/20
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхлэнэ
2026/07/20
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
ШЕЛТЕК МОНГОЛИА ХХК
2026/07/06